Vндсэн хуудсаа болгоё
  Hvvp xуудас | Бvртгvvлэх | Холбоо барих
Цагалбар
XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933        XУУЛЬ ЗVЙН ЛАВЛАХ 1933
Хэрэглэгч:  
Нууц vг:  
   
   
Бvртгvvлэх
Нууц vгээ мартсан?
396 енеедер
1375 ечигдер
5247 энэ долоо хоногт
2871 энэ сард
14091 жилд
14091 Нийт

Эхэлсэн огноо: 238 (25.08.2010)

Санал асуулга
Таньд хуулийн зөвлөгөө хэрэгтэй юу?

Хэрэгтэй
Хэрэггүй
Мэдэхгүй

 
  Хууль эрх зүйн мэдээ : Ажлаа шалгуулахаас айна гэдэг ардаа чиргүүлтэйн л шинж  
   
 
  Ажлаа шалгуулахаас айна гэдэг ардаа чиргүүлтэйн л шинж  
 
 


Улсын Ерөнхий прокурорын газар Авлигатай тэмцэх газрын дарга нарыг шалгажээ. Тэгсэн бүр нарийвчлан үзэх шаардлага гарсан бололтой юм. Түүнээс биш зүв зүгээр ажлаа хийгээд авлигатай тэмцээд, соён гэгээрүүлээд байгаа хүмүүсийг юу боллоо гэж ухаж төнхөөд л унав гэж. Хамгийн хачирхалтай нь нөгөө АТГ-ын удирдлагууд “Бид шалгуулахгүй” гээд гүрийчихдэг. Дээрээс нь авлига гэгч мангас Монгол орныг хариугүй залгиж буйг мэдэхийн сайнаар мэддэг, байнга л шүүмжилж, устгахаа амлаад байдаг УИХ маань шалгуулахаас цааргалаад, элдэв саад тээг учруулан хоног хожих нь бүр ч эргэлзээ тэрүүлээд байх юм. Яагаад тэр вэ. УИХ-ыг даргатай нь Байнгын Хороотой нь өөрийн санаснаар хөдөлгөж чадаад буй АТГ-т ямар гээчийн ид шид шүглээд буйг таахад бэрх.

Зарим эх сурвалжийн хэлэхээр бол УИХ-ын хэд хэдэн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэхээ “мартсан” компани, аж ахуйн нэгжээс эхлээд, сонгуулийн үеэр хэрэглээд эргэж төлж амжаагүй хөрөнгө мөнгө, гэрэл чийдэн, тендерийн асуудал нууцлагдан байдаг бололтой. Тэр л гишүүдийг кнопоо дарах гэхээр өөдөөс нь улалзаад болдоггүй ацан шалаанд оруулчихдаг биз ээ гэх. Арай ч үгүй байлгүй л гэж итгэхээс. Ерөнхийдөө нэг иймэрхүү бичиг цаас шидэлцээд зунжин үргэлжлэх нь бараг тодорхой болчихлоо. Прокурорын тавьсан сум байныхаа гол орчмыг чиглэсэн нь харагдаад байна.

Өмнөх нөхөд нэг хэсэг “Аалзны тор”-той баахан зууралдсан. Ганц нэг “аалз” барьсан ч торыг гол нэхэгчид ойртоогүй орхисон шиг билээ. Одоо бол АТГ-ын дарга нар торонд орооцолдоод авсан уу, эсвэл нэхэлцээд эхэлсэн үү гэдгийг ялгаж салгах шаардлага гарсан нь хэвлэлээр гарсан эх сурвалжуудаас хэнд ч гэсэн ойлгогдоод байх шиг. Ядаж л өөрсдөө төсөв хөрөнгө буруу зарцуулаад эхэлсэн нь асуудлыг бүр ч эгзэгтэй болгочихов бололтой. Яаран сандран байр сав аваад эхэлдэг нь юу чив дээ. Авлигатай тэмцэхийн тулд авлигачдаасаа илүү орон гэр, машин тэрэг, аяны хэрэгсэл зэрэгтэй байх хэрэгтэй ч байсан юм билүү хэн мэдлээ. Тэр нөхдөөс майхан сав, дэгээ мэгээ гуйлтай биш. Шалгаж магадлаад буруу зөвийг нь тогтооно биз. Харин бичиг цаас шидэлцээд, хэвлэлийн хуудсаар үзэлцээд байгаагийн учрыг тодруулахаар Прокурорын газрыг зорив.

Энэ талаар элдэв тайлбар, ярилцлага хийх нь илүүц гэж үзсэнээ албаны хүн хэлж байна. Учир нь “Бид хийх ёстой ажлаа, хууль номынх нь дагуу явуулж байгаа. АТГ-ынхан прокурортой зэрэгцүүлээд Тагнуулын газрыг буруутгах гэж оролдсон байна лээ. Тагнуулын газар бол Засгийн газрын шууд харьяа байгууллага шүү дээ. Тэр болгоноо ч ялгаж салгахгүй, юу санаснаа зарим ч хэвлэлийн хуудас ашиглан худал үнэн мэдээлэл цацах нь тун зохисгүй хэрэг. Энэ асуудлыг ч гэсэн хожим шалгаж, магадлах л шаардлага гарна. УИХ асуудлыг даруй шийдэх байх гэж хүлээж байна” гэсэн хариулт өглөө.

Одоохондоо олон аймаг, сумд ойн баяраа тэмдэглээд, тэрэнд нь сонгогдсон гишүүд нь уригдаад явчихсан болохоор ирц бүрдэх боломж тун бага байгаа тухай УИХ-ын Тамгын газрынхан хэлж байсан. Гэхдээ Хууль зүйн байнгын хороо хуралдах боломж бийг үгүйсгэсэнгүй. Шалгуулахад хэзээ ч бэлэн байгаагаа хэвлэлээр зарласан АТГ-ын дарга хэлсэн үгнээсээ буцахгүй л байлгүй.

Олхонууд ШААБАР
 
 
 
 
 
 
  Vзсэн: 136  Хэвлэх
 
     
 
  Холбоотой мэдээнvvд:  
 
   
 
  • Томчуулын хаанаас нь ч юм атгасан өвөрлөгч ба өв ...
  • Л.Гүндалай: Би хүний эрхийг хамгаалж оролцсон. Яагаад болохг ...
  • ТЕГ-ын дэргэдэх Төрийн холбооны газар : Дипломатч Цахилгааны хү ...
  • Албан тушаалтны дансыг Авлигатай тэмцэх газрынхан шалгах эрхтэй болно
  • Х.Тэмүүжин: С.Эрдэнийн зүйл анги өршөөл ...
  •    
     
       
     
      монгол хүн 30 July 2010 20:33
     
     
    Дорлигоо Билиг дээд сургуулийнхаа хэдэн багш нарын цалинг цагт нь өгч дийлэхгүй байж юун том том баадаг юм

    ELBEGEEGIINHEE ACHAAR ZOOLON SUUDALD ZALARCHIHAAD IH HUTSAJ BAINAA CHI
     
       
     
    Хариулах      
       
     
       
     
      Сэтгэгдэл бичих  
     
       
       
       
         

    Нvvр хуудас | Сурталчилгаа байршуулах | Vйлчилгээний нехцел | Холбоо барих | English
    Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашиглавал сайтын нэр, хаягийг заавал дурдана.
    Copyright © 2008-2009. Umguulul.mn (Хувилбар 3.0)