2019 оны 09 -р сарын 22 -ны өдөр. Одоо Улаабаатарт 21:27 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Авлига, албан тушаалын хэрэгтэн төрд ажиллахгүй

УИХ Төрийн албаны тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Эдгээр хуулиуд батлагдсан нөхцөлд төрийн албыг улс төрөөс зааглах боломжтой болж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох юм. Сонгууль бүрийн дараа төрийн албанд тохиолдлын хүн томилдог гажиг ч зогсоно гэж хууль санаачлагчид хүлээж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2017.05.05/ дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

ШҮҮХ ЭМНЭЛЭГТ ХЭРХЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Иргэн та гэмт халдлагад өртсөн, бие махбодид ямар нэг гэмтэл учирсан бол хэрэг гарсан газрынхаа Цагдаагийн хэлтэст "Өргөдөл" гарган "Шинжээч томилсон тогтоол" авсанаар шүүх эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх боломжтой болно. Үүний тулд дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд:

ГУЛГАА МАССАЖ, САУН ЗЭРЭГ ЗАРЫГ ГУДАМЖ ТАЛБАЙД ИЛ НААВАЛ БАРИВЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Гудамж талбай, гэрэлтүүлгийн шон зэрэгт зарлал наасан тохиолдолд баривчлах хүртэл арга хэмжээ авах болсныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн өнөөдөр мэдээлэв.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав. Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шаатрдагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх юм. Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтэд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүл, эдийн засаг, улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж байна.

Макао, Хонгконгтой ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ГАРГУУЛЖ БУЙ БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгуудад шалгагдаж байгаа болон прокурорын хяналтанд ирүүлсэн Эрүүгийн хэрэгт эд зүйл, хөрөнгө, мал амьтан байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг хэрхэн гаргуулж буй байдлыг 2017 оны эхний 2 сарын байдлаар 115 хэргийг хамруулан судалсан байна. Судалгаанд хамрагдсан 115 эрүүгийн хэргийн 104 эрүүгийн хэрэгт эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, эрүүгийн 11 хэрэгт бусад төрлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан үнэлгээ байхгүй, харин Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэхэд үнэлгээний комиссоор гаргуулсан байжээ. 

НӨАТ-ын 400 саяын азтан НӨАТУС-ыг шүүхэд өгчээ

НӨАТ-ын шинэ хууль өнгөрсөн 2016 онд хэрэгжиж, иргэд сар бүр 100 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцох болсон. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-нд НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 400 сая төгрөгийн азтан тодорсон. Гэвч хоёр иргэн давхардан тодорч, нэлээд хэл ам дагуулсан билээ. 400 сая төгрөгийн азтанаар иргэн С.Алтанзул, Н.Цэенпил нарын хоёр иргэн тодорсон тухайгаа мэдэгдсэн. Харин тэднийг Татварын ерөнхий газраас хуурамч баримт үйлдсэн хэмээж, хэргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Эцэст нь Н.Цэенпил хуурамч баримт үйлдсэнээ хүлээж, шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Заавал мэдэж авах Зөрчлийн хуулийн онцлог заалтууд

Зөрчлийн тухай хууль шинэчилсэн найруулгаар УИХ-аар хэлэлцэгдэж байна.  Зөрчлийн тухай хуулийн төслөөр ямар үйлдэлд ямар хариуцлага ногдуулах талаар заасан бөгөөд уг төсөл батлагдан хэрэгжиж эхэлвэл дараах зохицуулалтуудыг иргэн бүр маш сайн мэдэж байх шаардлагатай юм. Үүнд:

Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзэж Цэцэд ханджээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2017.04.25) хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр (2017.04.19) Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй