2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 04:16 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав

Монголын хууль зүйн салбарт “Өмгөөлөгч” нэрээ өндөрт өргөж, “Хуульч”-ийн алдраа мандуулж яваа Лхамжавын Батжав гэх эл эрхэмтэй уулзаж ярилцлаа.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ 74,5 ХУВИЙН САНАЛААР БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.11/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Авлигын хэрэгт холбогдсон гаалийн байцаагчид гэм буруутай нь тогтоогдвол 5-10жилийн ялаар шийтгүүлнэ

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь  гаалийн газрын нэр бүхий 36 байцаагч авлигын хэргээр шалгагдаж буй. Тэдний хэрэг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжсэн. Тэгвэл авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон дээрх байцаагчдыг шүүх хурал энэ сарын 15-нд буюу ирэх даваа гарагийн 08.30 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2, 263.2 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган, шүүнэ. Хэрэв гэм буруутай нь  5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ

Монгол Улсын Их Хурал 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна. 

Польшид амьдарч байгаа Монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна

Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хуул эрх зүйн үндэс байхгүй байгаа юм. Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Цэнхэр халим" тоглоомтой холбоотой сэжигтэй тохиолдол гарвал цагдаад хандаарай

ОХУ-аас гаралтай "Цэнхэр халим" хэмээх өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавар бүхий тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргажээ. Цахим орчны уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол хойд хөршид гарчээ.

Эрүүгийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг сонсож, Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцэн, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталсан юм.

Өнөөдрийн байдлаар МУ-ын 46 иргэн БНХАУ-д, Хятадын 11 иргэн МУ-д ял эдэлж байна

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзав.

Нүхтэд гал алдсан иргэнийг шалгаж байна

Түүнчлэн зуслангийн газрын хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатааж, өр зээлд унасан тохиолдол ч цөөнгүй. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох,  бага насны хүүхдүүдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

“Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб” байгуулагдлаа

Хууль зүйн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргагчдын зүгээс эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хууль зүйн салбарын мэргэжлийн сэтгүүлүүдийн сайн дурын нэгдлийг бий болгох талаар гарсан саналыг Хууль зүйн үндэсний хүрээлэн дэмжиж “Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб”-ыг байгуулах эхний хурлыг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хууль зүйн мэргэжлийн 11 сэтгүүлийн төлөөлөл оролцов.

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлагдлаа. Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

ЭД МӨРИЙН БАРИМТЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн прокурорын 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/1547 дугаартай албан бичгээр өгсөн үүргийн дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа  Цагдаагийн  1, 2 дугаар хэлтэст эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүүлэхээр авсан мөнгө валют, үнэт эдлэлийг хүлээн авах, хадгалалт хамгаалалт, шийдвэрлэлтийн байдлыг шалгажээ.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй