2018 оны 08 -р сарын 20 -ны өдөр. Одоо Улаабаатарт 07:46 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ыг мөрдлөг болгохыг сануулжээ

Хяналтын багц эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналыг хуульд заасны дагуу 60 өдрийн дотор сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.

АТГ 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 15-19-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй долоон гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх гэмт хэргийн нөхцөл байдал

Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн гаралтанд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь манай иргэдийн танилын хүрээ, харилцаа холбоогоо ашиглан хууль бус үйлдлийг зохион байгуулдаг,  гэмт хэрэгт хамтран оролцдог, хил, гааль болон хяналт шалгалтын бусад байгууллагын албан хаагчид үүрэгт ажилдаа хайхрамжгүй ханддаг, хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг бусдад задруулдаг зэрэг шалтгаанаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэх боломж, нөхцөл бүрдэж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар ТЕГ, ЦЕГ хамтран ажиллаж 2 удаагийн хууль бус үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, үүний үр дүнд улсын төсөвт  нийт 15 кг 290 гр алт, нийт 1 тэрбум 160 орчим сая төгрөг орох боломжтой болсон байна.

"НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДӨРЛӨГ: СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ЗОЧИЛБОЛ МАРГААШ ТА ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа юм.   Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр буюу 17-нд  ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ,  АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлсэн.  Тэгвэл хоёр дахь өдөр буюу 18-нд  ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав

Монголын хууль зүйн салбарт “Өмгөөлөгч” нэрээ өндөрт өргөж, “Хуульч”-ийн алдраа мандуулж яваа Лхамжавын Батжав гэх эл эрхэмтэй уулзаж ярилцлаа.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ 74,5 ХУВИЙН САНАЛААР БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.11/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Авлигын хэрэгт холбогдсон гаалийн байцаагчид гэм буруутай нь тогтоогдвол 5-10жилийн ялаар шийтгүүлнэ

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь  гаалийн газрын нэр бүхий 36 байцаагч авлигын хэргээр шалгагдаж буй. Тэдний хэрэг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжсэн. Тэгвэл авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон дээрх байцаагчдыг шүүх хурал энэ сарын 15-нд буюу ирэх даваа гарагийн 08.30 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2, 263.2 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган, шүүнэ. Хэрэв гэм буруутай нь  5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ

Монгол Улсын Их Хурал 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна. 

Польшид амьдарч байгаа Монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна

Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хуул эрх зүйн үндэс байхгүй байгаа юм. Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Цэнхэр халим" тоглоомтой холбоотой сэжигтэй тохиолдол гарвал цагдаад хандаарай

ОХУ-аас гаралтай "Цэнхэр халим" хэмээх өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавар бүхий тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргажээ. Цахим орчны уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол хойд хөршид гарчээ.

Эрүүгийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг сонсож, Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцэн, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталсан юм.

Өнөөдрийн байдлаар МУ-ын 46 иргэн БНХАУ-д, Хятадын 11 иргэн МУ-д ял эдэлж байна

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзав.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй