2018 оны 10 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 19:36 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Өнөөдөр-Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна

 Одоогоос 25 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1992 оны 7 дугаар сарын 20, бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж, Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан шинэ гишүүд тангараг өргөж байжээ.

94 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар 94 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан таван этгээдийг баривчилжээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 05:00 цагаас 06-р сарын 18-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1738 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 54, зөрчлийн 1408, согтуугийн458, зам тээврийн  ослын 276, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫГ ХЭРХЭН ТООЦДОГ ВЭ?

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүндэтгэл үзүүллээ

"Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана”, "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно”

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хүмүүжигчдийг суллах үйл ажиллагаа явагдаж байна

Эрүүгийн хуулинд баривчлах ялыг бүр мөсөн халсан бөгөөд ялын тэгшитгэлийг хангаж, баривчлах ялтай 52 хүмүүжигч Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиас суллагдав. Улсын хэмжээнд баривчлах ялтай 152 хүмүүжигч байгаагаас 52 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутгаас  суллагдаж байна.

Х-Түц продакшн оюуны өмч хулгайлсан уу?

Монголдоо шилдэгт тооцогддог хошин урлагийн Х-Түц продакшн зөвхөн хошин жүжиг тоглохоос гадна уянгын, драмын жүжиг, уран сайхны кино зэрэг олон салбарт хүч сорьдог томоохон байгууллага. Тус хамтлагийнхан саяхан шинэ киноны постероо танилцуулсан бөгөөд нэр нь "Солиот эх".

Японд гүйцэтгэсэн цаазын ялыг шүүмжиллээ

Өнгөрсөн Пүрэв гарагт /2017.07.13/ Японд хоёр алуурчныг дүүжилж цаазалсан байна. Ялыг гүйцэтгэхийн өмнө олон улсын хүний эрхийн байгууллагууд цаазлахыг эсэргүүцэж, ийм ялыг бүр мөсөн зогсоохыг Токиогоос шаардаж байсан юм. Масакацү Нишикава, Коичи Сумида нарыг дүүжилснээр Шинзо Абэгийн засгийн газар 2012 онд байгуулагдсанаас хойшх цаазын гүйцэтгэл 19 болоод байна. 61 настай Нишикава 1991 онд Японы баруун хэсэгт дөрвөн эмэгтэйн амийг хороосон бол 34 настай Сумида нь 2011 онд нэгэн эмэгтэйг алж, биеийг нь мөчилсөн ажээ.

Нүүрээ буддаг гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж буй залуу шүүхэд ханджээ

Английн Вэст Йоркшайрын Currys PC World дэлгүүрийн худалдагч залуу Скотт Лапланч нүүрээ буддагаасаа болж ажлаасаа халагдах эсэхээ шүүхээр шийдүүлэхээр болжээ. “Эмэгтэй ажилчдыг нүүрээ будахыг зөвшөөрдөг төдийгүй хэн ч тэднийг нүүрээ буддаг, үгүйгээр нь ялгаварладаггүй. Харин намайг ажлын байранд нүүрээ будаж ирэхийг, ийм байдалтайгаар үйлчлүүлэгчидтэй харьцахыг шинэ захирал маань хориглосон.

Г.Ганбаатар: Хохирлыг тодорхой хугацаанд төлөхөө шүүгдэгч илэрхийлж болно

Одоо мөрдөж байгаа хуулиар шууд эрүүгийн хэрэг үүсгээд, сэжигтнээр татдаг. Харин шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрэг нээнэ. Энэ явцад сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна.

Баривчлах ялтай 151 хүн суллагджээ

Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж, баривчлах ял эдэлж байсан хүмүүс долоодугаар сарын 1-нд суллагджээ. Монгол Улсын хэмжээнд баривчлах ялаар шийтгүүлсэн нийт 151 хүн суллагдаж буй

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудтай танилцаарай.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нийгмийн харилцааг зохицуулах чухал чухал дараах хуулиуд хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд:

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй