2019 оны 03 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 10:42 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ МЭДЭГДЭВ

ДГХБО-д зориулсан судалгаа хийх, бодлогын зөвлөмж гаргах зорилготой, Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд гаргаж, 2009 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаар ОУСТ-ийг Улаанбаатар хотод байгуулах тухай A/RES/64/214 тоот тогтоолыг батлуулан 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан.

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ДЭЭД ШҮҮХЭД ХЭЛЭЛЦЭНЭ

'Эрдэнэт үйлдвэр' ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан 'Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялаад буй.

АТГ-аас яамдад хийсэн шалгалтын дүн гарлаа

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас ажлын хэсэг гарч, яамдад шалгалт хийж, хариуг АТГ болон тухайн яамны төлөөллүүд хамтран хэлэлцэж байна. Одоогийн байдлаар БХЯ, ХНХЯ, ЗТХЯ, ЭХЯ-дад хийсэн шалгалтын хариуг хэлэлцээд байгаа бөгөөд 2017 оны 1,2-р улиралд АТГ-аас төрийн байгууллага, яамд агентлагуудад хийсэн ажлын хэсгийн шалгалтаар зарим зөрчил илэрчээ.

ОФФШОРЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсоноор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08.30-д эхэлдэг боллоо

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь аравдугаар сарын 2-ны өдрөөс буюу энэ долоо хоногийн Даваа гаригаас 30 минутаар хойшиллоо. Өвөл цагийн хуваарьт шилжсэнээр ажил эхлэх цаг 08.30, дуусах цаг 17.30 болов.

Сэрэмжлүүлэг: Сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэрэг дараах аргуудаар үйлдэгдэж байна.

Сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэрэг дараах аргуудаар үйлдэгдэж байна. - Банкны “Пос терминал” машин ашиглаж, гадаадын иргэдийн мэдээлэл бүхий хуурамч виза картаар гүйлгээ хийх, - Бэлэн мөнгөний АТМ-д бичил камер суулгаж мэдээлэл олж авах,

Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүд

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУМ ДУНДЫН ШҮҮХЭЭС Ц.БАЯРЦОГТЫГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Замын цагдаагийн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Тэрээр дээрх хэрэгт холбогдохоосоо өмнө  Эрүүгийн хуулийн 214 зүйл анги буюу "Хууль бусаар ашигт малтмал олборлох” хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг БУУРЧЭЭ​

"Хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийлэл энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувиар буурсан. Тодруулбал 442 гэмт хэрэг нийслэлд бүртгэгдсэн.Энэ төрлийн нийт гэмт хэргийн 375 буюу 85 орчим хувь нь хөнгөн хэрэг, 38 нь хүндэвтэр, 17 хүнд, 12 нь онц хүнд ангиллын хэрэг байна" хэмээн Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан тайлбарлалаа. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ гэв

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2017-10-04/ болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ. 

ЭНЭ САРЫН 15-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД ШИЛЖИНЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.

Санал асуулгаар иргэдийн 63,1 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн дүн гарчээ

Иргэдийн дунд явуулсан санал асуулгын судалгаагаар иргэдийн 63,1 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан талаар өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй