2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:34 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэж эхэлсний 91 жилийн ой, “Төрийн мэдээлэл” сэтгүүл гарсны 26 жилийн ой болж байна. Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл /“Албан сэтгүүл”/-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж ирсэн байна.

НҮБ-ын зөвлөмжийг танилцуулжэ

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдрийн НҮБ-аас анх удаа Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэв. Дэлхийн хүүхдийн өдрийн хүрээнд өчигдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг Японы Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулжээ.

“Диваажингийн баримтууд”-д багтсан монголчууд хэн бэ

Дэлхий дахиныг донсолгоод буй “Парадайз”-ын буюу “Диваажингийн баримтууд” нь оффшор данс эзэмшигч олон хүнийг хэл амны бай болгоод буй. Санхүү, татварын таатай орчин хэмээгддэг оффшор бүсэд данс эзэмшдэг олон зуун улстөрч, үндэстэн дамнасан компаниуд, олны танил эрхмүүд, өндөр орлоготой иргэд болон тэдний гэрийн бүлийнхний нэр олон нийтэд ил болсон нь татвараас зайлсхийж, хөрөнгө орлогоо нуусан байж болохуйц хүмүүсийн хувьд түгшүүр дагуулах болжээ.

Тайванд хулгай хийсэн Монгол иргэн 1.7 жилийн ял сонслоо

С.А нь энэ оны дөрөвдүгээр сард тус улсад аялахаар очсон бөгөөд аялах хугацаандаа гурван удаагийн халаасны хулгайн үйлдлээр 1660 ам.доллартай тэнцэх тайван доллар хулгайлжээ. 2015, 2016 онд Тайпэй хотын томоохон худалдааны захуудад болсон халаасны хулгайн хэрэгт С.А-ыг холбоотой эсэхийг мөн судалж байгаа аж. Тухайн онуудад Монгол Улсын 6 иргэн халаасны хулгайн хэрэг үйлджээ.

БАНКНЫ САЛБАРТ ЯМАР ХУУЛИУДЫГ ӨӨРЧЛӨХ ВЭ

Арилжааны банкууд хүү өндөр байна гэх шүүмжлэл сүүлийн үед хүчтэй өрнөж байна. Иймээс энэ удаагийн намрын чуулганаар банкны салбарт шинэчлэл авчрах хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлэхээр зэхэж байна.

ДЭН БУУДЛУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Засаг даргын захирамж гарсан.

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ШҮҮХИЙН ТАНХИМЫГ НЭЭНЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд “Green Hall” буюу "Ногоон танхим" байгууллаа.  Ногоон танхимын нээлт өнөөдөр 14.00 цагт болно.  

Үхрийн хувцастай эр 98 литр сүү хулгайлжээ

Үхрийн баг, хувцас өмссөн эр Wall mart-ын сүлжээ дэлгүүрээс 26 галлон (98 литр) сүү хулгайлсан хэрэг гарчээ. Ийм их сүү аваад явж байхад хүмүүс яагаад мэдэхгүй байсан, гэмт этгээд хувцсан дотроо сүүнүүдийг яаж хийсэн зэрэг нь одоо болтол цагдаа нарын гайхшралыг төрүүлж байгаа аж.

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал маргааш болно

Энэ сарын 18-ны бямба гарагийн 14:00-16:00 цагийн хооронд Хүүхэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаал Сүхбаатарын талбайд болох юм.

ГАЛТ ТЭРЭГ 20 СЕКУНДЭЭР ТҮРҮҮЛЖ ИРСНИЙ ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

Японд галт тэрэг нэг минут хоцорсон ч хариуцлагаа хүлээж, уучлал гуйдаг заншилтай гэнэ. Гэвч энэ удаагийнх шиг галт тэрэг хуваариасаа түрүүлж ирсний төлөө уучлал гуйсан тохиолдол гарч байгаагүй юм байна.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНСУ-ын талаас Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой төрлийн сургалтын болон техникийн туслалцаа үзүүлж нягт хамтран ажиллахаар болсон

Шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах боломж бүрдлээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагааг цаасан баримтаар гаргаж өгөхөд 1-5 хоногийн хугацаа шаардагддаг. Санамж бичиг байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллага мэдээлэл лавлагааг цахимаар болон цаасаар шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй