2019 оны 01 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 00:42 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөн боллоо

ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна

Хурууны хээг дуурайлган бүтээдэг технологи бий болов

Нью Йорк их сургуулийн судлаачдын бүтээсэн DeepMasterPrints нэртэй тус технологи нь хурууны хээг хиймлээр үйлдэх чадвартай гэнэ. Жишээлбэл тэд ухаалаг утас зэрэг төхөөрөмжид байдаг хурууны хээгээр таних системийг 20 гаруй хувийн амжилттайгаар хуурч чаджээ.

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХИЙН БАГШ СОГТУУ ҮЕДЭЭ ХҮҮХЭД АВЧ ЯВААД ТӨӨРҮҮЛЖЭЭ

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явсан асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан. Согтолтын хэмжээ 2 бүхэл 56-тай гарчээ. Тэрбээр юугаа ч санахгүй байна гэж мэдүүлжээ.

“Ultimate Cycler” гэх цахим хуудсанд хандаж залилуулсан иргэд Цагдаад хандана уу

“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт өртөж хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа

Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.

“СИНХУА” АГЕНТЛАГ МОНГОЛ ДАХЬ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЖЭЭ

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус улсын боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байгаа гэж тус байгууллагын төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт хэлсэн байна. “Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх эрчимжүүлсэн кампанит ажлыг саяхан явуулж эхэлсэн. Цаашид бид илүү их хичээл зүтгэл гарган ажиллаж, энэ салбар дахь авлигыг бүрэн байхгүй болгоно” гэж АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Түвшинсайханы Баярхүү сар бүр хийдэг хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр сарын 7-ны өдрийн дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа

     2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба үндсэн 6, бүтцийн 8 нэгжтэйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.

Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэжээ

Сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заажээ. 

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

 Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийг хүлээн авна

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн,   судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог.

Хөнгөлөлттэй зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргалаа.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй