2019 оны 08 -р сарын 24 -ны өдөр. Одоо Улаабаатарт 23:28 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Ховор ан амьтаны түүхий эд тээвэрлэж яваад 2 жилийн хорих ял авчээ

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, уг амьтны гаралтай түүхий эдийн зүйл болон ховор ургамлыг 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тавьсан саналын дагуу тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

  

Мөн байгаль орчинд учирсан хохирол болох 55.686.250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй