2019 оны 12 -р сарын 16 -ны өдөр. Одоо Улаабаатарт 11:34 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ИНДОНЕЗ УЛС УРЛАГ, ДУУ, БҮТЭЭЛЧ БАЙДЛААРАА АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ

Ердөө 2 долоо хоногийн өмнө Индонез улсад 190 гаруй сая хүнийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй үндэсний хэмжээний сонгууль болсон бол, энэ үеэр сонгогчдын сэтгэлийг зoвooж байсан гол зүйл нь авлигын асуудал байлаа.

 

Учир нь сонгуульд өрсөлдөгчдийн санхүүжилт, улс төрчдийн зүгээс саналыг бэлэн мөнгө болон бэлгээр “наймаалцах” явдал гээд намын болоод улс төрийн аль ч төвшинд авлига оршин тогтносоор байгаа юм.

Индонезийн түүхэнд харгис, хэрцгийгээр тэмдэглэгдэн үлдсэн цэргийн дарангуйллаас хойш яг 21 жилийн дараа тус улсын иргэд улсынхаа ардчилсан тогтолцоог “шалгаж”, ерөнхийлөгчийн, парламентийн, бүс нутгийн, нутгийн гээд дэлхий дээр өрнөж байсан хамгийн цогц сонгуулиудын нэгийг зохион байгуулсан нь энэ билээ.

Авлига зайлшгүй байх ёстой юу?

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр авлигын хэргийн талаар өдөр тутам мэдээлдэг ч, цөөнгүй тооны хүмүүс авлига гэдэг зүйлийг энгийн, байх ёстой үзэгдэл гэж хардаг байна.

Маш олон Индонезичууд тогтмол авлига гэдэг зүйлтэй нүүр тулдаг ч, авлига хэрхэн бий болж, бий болсноор иргэдийн өдөр тутмын амьдралд ямар нөлөө үзүүлдэг, авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлгоход тийм ч амаргүй.

Эмзэглүүштэй нь, авлигыг хэвийн үзэгдэл гэж харах хэсэг бүлэг бий. Тэгвэл энэ үзэгдлийг яагаад өөрчилж болохгүй гэж?

Авлигын төсөөлөл

Дэлхийн 180 орны улсын салбарт явуулсан хамгийн сүүлийн Авлигын төсөөллийн индекс (CPI)-ээр Индонез улс 100 онооноос 38 оноог авсан нь бүс нутгийн буюу Ази Номхон далайн орнуудын дундаж оноо болох 44-өөс доогуур үзүүлэлт юм. Харин уг судалгаагаар Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /ASEAN/-т багтдаг орнуудаас Сингапур улс 85, Бруней Даруссалам улс 63, Малайз улс 47 оноог авсан байна.

Үүнээс гадна Ази Номхон далайн бүс нутгийн 16 орны 22,000 орчим иргэдийн дунд явуулсан 2017 оны Дэлхийн авлигын барометрийн санал асуулгад 10 Индонез иргэд тутмын 6 нь тус улсад авлига улам газар авсан гэж хариулжээ.

Индонез улсын 12 хотын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан бас нэгэн үндэсний судалгаанд хамрагдсан дийлэнхи иргэд авлигыг тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэж үзээгүй ба авлига гэдэг зүйлийг ажлын хөлс, төлбөр гэж хариулсан хүмүүс ч байсныг дурджээ.

Олон нийтийн оролцоо

Гэсэн хэдий ч тус улсын урьдчилан сэргийлэх хууль болон стратеги нь авлигыг бүрэн арилгахад хангалтгүй байгаа юм. Тиймдээ ч олон нийтийг авлигатай тэмцэх үйл хэрэгт идэвхитэйгээр оролцуулах ёстой.

2011 оноос хойш Транспаренси Интернэшнл-Индонез нь авлигатай тэмцэх ажлыг олон нийтийг урлаг, кино, дуу хөгжим, театр зэргээр дамжуулан түгээсээр байгаа билээ. ТИ-Индонез нь уран бүтээлчидтэй хамтран авлигыг үл тэвчих үзэл санааг хамгийн энгийн, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэсээр байгаа юм.

Жишээ нь, ТИ-Индонез нь мэргэжлийн кино уран бүтээлчидтэй хамтран 7 киног бүтээж олон нийтийн хүртээл болгосны дотор баримтат кино дөрвийг хийж галт тэрэг, нисэх онгоцонд, нутгийн болон үндэсний хэмжээний телевизүүдээр түгээжээ.

Мөн тэд залуусын сонирхдог панк хамтлаг болох Маржиналаар дамжуулан авлигын асуудлыг хөнддөг байна. Маржиналийн хөгжим нь гол төлөв хүрээлэн буй орчны асуудал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийгмийн асуудлуудыг хөнддөг байна.

ТИ-Индонез тус хамтлагтай олон төсөл дээр хамтран ажиллаж байгаа ба өнгөрөгч оны 12 дугаар сарын 09-нд тохиосон Олон улсын Авлигын эсрэг өдрийг онцолж болох юм. Уг арга хэмжээнд 100 гаруй хүн оролцсон ба Маржинал хамтлаг “Авлигын эсрэг нэгдэв” уран бүтээлээ нийтийн хүртээл болгожээ.

Энэ мэт бүтээлч компанит ажил нь иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээний талаар ойлголтыг өгдөг байна. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг кино, урлагаар дамжуулсан арга хэмжээнд иргэд эерэг хандлагатай байгаа ба ирэх жилүүдэд ч ТИ-Индонез соёл урлагаар дамжуулан авлигатай тэмцэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Хэрэв бид авлигатай тэмцэх үйл хэргийг өдөр тутмын амьдралтайгаа уялдуулж чадвал өөрчлөлтийг хийж, авлигын тухай иргэдийн хайхрамжгүй байдлыг алга болгож чадна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй