2019 оны 06 -р сарын 27 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:05 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Олон ажилтан нь амиа хорлосон компанийн захирлын шүүх хурал эхэлжээ

Францын харилцаа холбооны томоохон компанийн гүйцэтгэх захирал асны шүүх хурал өчигдөр Парис хотод эхэлжээ.

Түүнийг ажиллаж байх хугацаанд компанийнх нь 19 ажилтан амиа хорлож, 12 ажилтан амиа хорлохыг завдаж байсан юм.

2007-2010 оны хооронд тухайн үеийн France Telecom компани ажлын байруудаа цомхотгон, бүтэц зохион байгуулалтаа өөрчилж байжээ. Тус компани 2013 онд Orange нэртэй болж өөрчлөгдсөн юм.

Гүйцэтгэх захирал асан Дидьер Ломбард болон түүний удирдлагын багт ажиллаж байсан бусад зургаан хүнийг ажилтнуудын цаг бусын үхэлд буруутгаж байгаа юм. Тухайн үед France Telecom цомхотгол явуулахдаа олон мянган ажилтны эсэргүүцлээс болгоомжилж, өөр “сэтгэл зүйн хүчирхийллийн” арга хэрэглэн ажлаас нь чөлөөлж байжээ.

Жишээ нь ажлын байр, албан тушаалыг нь хааж хийх ажилгүй болгох, оронд нь чадахгүй ажлыг нь санал болгох, мөрдөх тагнах, хэт их ажлаар шахаж туйлдуулаад өөрөөр нь шийдвэр гаргуулах зэрэг арга хэрэглэж байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл хүмүүсийг шууд халалгүй, орчин нөхцлийг нь зориудаар муутган явахаас өөр аргагүй болгож байжээ.

Францын хөдөлмөрийн хуулинд ажил олгогчийн зүгээс “сэтгэл зүйн дарамт” үзүүлэхийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Ийм хэрэгт буруудвал нэг жил шоронд хоригдож, торгууль төлөх шийтгэлтэй юм.

Тухайн үед Франц даяар France Telecom компанийн 40 орчим ажилтан амиа хорлож байсан гэнэ.

Бүх тохиолдлыг компанийн удирдлагатай шууд холбох боломжгүй ч ажлын байрандаа амиа хорлосон, шийдвэр гаргахад нь стресс, ажлын байрны дарамт нөлөөлснийг бичиж үлдээсэн хэргүүдэд гүйцэтгэх удирдлагыг буруутгажээ.

2011 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаас буухынхаа өмнө Ломбард амиа хорлох үзэгдэл “шинэ трэнд” болоод байгаа тухай ярьж байсан юм. Дараа нь тэр хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж байжээ.

Orange нь анх Францын төрийн өмчит компани байсан бөгөөд 1990-ээд оноос хэсэгчлэн хувьчилж эхэлсэн юм. Одоо ч гэсэн Францын засгийн газар энэ компанид томоохон хувь эзэмшдэг.

 

Эх сурвалж: AFP. Ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй