2019 оны 03 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 10:30 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам” батлагдав

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/226, 177 дугаар хамтарсан тушаалаар "Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам”-г баталлаа.

Энэ журмаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтны хувийн хэрэг, ял, албадлагын арга хэмжээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг хүргүүлэх, дээрх мэдээлэл, материалд үндэслэн мэдээллийн санд баяжилт хийж байхтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Өөрөөр хэлбэл журам хэрэгжснээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн санд тухай бүр бүрэн, бодит мэдээллээр баяжилт хийгдэх нөхцөл бүрдэх юм байна. 

 

Эх сурвалж: ШЕЗ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй