2019 оны 03 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 11:00 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Шүүгч Рут Гинсбург уушгины хагалгаа хийлгэснээсээ 72 цагийн дараа ажилдаа эргэн оржээ

Шүүгч Рут Гинсбург уушгины хагалгаа хийлгэснээсээ 72 цагийн дараа ажилдаа эргэн орлоо

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинсбург уушгины хагалгаа хийлгэснээсээ хойш 72 цагийн дараа ажилдаа эргэж орсон тухай Ассошейтэд пресс мэдээллээ. Энэ жил 85 насыг зооглож буй шүүгч Рут Гинсбург өнгөрсөн ням гарагт Слоан Кеттерингийн хорт хавдрын эсрэг төвд уушгины хагалгаанд орсон билээ. “Хамгийн чанга хатагтай” хэмээн нэрлэгддэг шүүгч Рут Гинсбургийн эрүүл мэнд энэ сард нилээн муудсан гэдэг. Эмч нар түүний зүүн уушгинд байсан зангилаат голомтыг авах мэс засал хийсэн бөгөөд хагалгааны дараах шинжилгээгээр хавдрын эс бусад хэсгээр тархаагүй гэж гарчээ.

Энэ хагалгаа шүүгч Гинсбург хавдартай тэмцэж буй 3 дахь тохиолдол болж буй аж. Үүнээс өмнө 1999, 2009 онд тэрээр нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдон эмчилгээ хийлгэж байжээ.

Шүүгч Рит Гинсбург Дээд шүүхэд ажилласан 25 жилийн хугацаандаа нэг  өдөр бүү хэл нэг ч хором ажлаасаа чөлөө авч үзээгүй орчин цагийн “хамгийн чанга хатагтай” хэмээн нэрлэгдсэн нэгэн билээ.

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй