2019 оны 01 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 00:41 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

БАДАРХУНДАГА НУУРААС 279 ШИРХЭГ МӨНГӨН АЯГА АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 ШИРХЭГ МӨНГӨН АЯГА зурган илэрцүүд

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг  2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Энэ хэргийг Д, Т, T нарын 3 хүн үйлдсэн  байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч нарыг  ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүрToyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Дээрх хэргийг Завхан аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн прокурорын газраас мэдээлэв.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй