2018 оны 11 -р сарын 15 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Монголчууд сүүлийн жилүүдэд улс төрийн шалтгаанаар эх орноосоо дүрвэдэг болжээ

Бэлгийн хандлага өмнөө барьж дүрвэдэг монголчууд улстөрийн шалтаг барьдаг болжээ

Жилийн өмнө манай редакц /eagle.mn/-ийн сэтгүүлч рүү гадаадын орноос нэгэн монгол иргэн холбогдож эх орондоо ирж чадахгүй байгаа тул Гадаад хэргийн яаманд энэ хүсэлтийг минь дамжуулж өгөөч хэмээн удаа дараа утсаар ярьж билээ. Монгол иргэн хилийн чанадаас итгэл үзүүлэн гуйсан тул хариуцах албан ёсны байгууллагуудад үүнийг дамжуулж тодруултал тухайн иргэн эх орноосоо дүрвэх хүсэлтээ гаргаж улс төрийн орогнол хүсч түүнийнх нь дагуу шийдэгдсэн байсан билээ.

Тэрээр төрсөн нутаг Монгол орондоо түр ч болтугай ирж чадахгүй. Учир нь Монгол Улсад амьдрах аргагүй болсон тул хэмээн татгалзахын аргагүй шалтгаан хэлж орогнол хүссэн тул  тухайн орноос  зөвшөөрсөн тохиолдолд пасспорт хүртэл олгодог. Уг пасспортод хэрвээ Монголоосоо дүрвэх хүсэлт гаргасан бол “Монгол Улсаас бусад бүх оронд зорчиж болно” хэмээх бичигтэй байдаг аж.

Хэрвээ манайх энэ тохиолдолд дээрх иргэнийг эх орондоо хүлээн авах юм бол олон улсын конвенцийг дагаагүй бүр нарийвчилбал, хүний эрх зөрчсөн хэрэгт орох юм билээ. 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын конвенцед манай улс нэгдэн ороогүй байгаа хэдий ч олон оронд үүнийг мөрдөж ажиллаж байна. 

Бэлгийн хандлага өмнөө барьж дүрвэдэг монголчууд улстөрийн шалтаг барьдаг болжээ

1995 онд батлагдсан Монгол Улсын иргэд Гадаадад зорчих цагаачлах тухай хуулийн дагуу гадаадад зорчих нь хувийн эрхийн асуудал тул ямар ч хориг тавих боломжгүй. Монгол Улсын хичнээн хүн гадаадад орогнол хүссэн тухай нарийвчилсан мэдээлэл яг таг байхгүй. Харин хичнээн иргэн гадаадын оронд байгаа тухай мэдээлэл л албан ёсоор бий. Тодруулбал, 2016 оны дүнгээр 2,2 сая иргэн давхардсан тоогоор гадаадад зорчжээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая иргэн гадаадад зорчсон тоо баримт байна. Харин энэ оны 6 дугаар сарын байдлаар 1,1 сая иргэн гадаадад зорчсон мэдээлэл Гадаад харилцааны яамны Консулын хэлтэст бүртгэгджээ.

Үүнээс харвал 70 гаруй улсад 150 гаруй мянган монгол иргэн байна гэсэн албан бус тоо байна.

Нарийвчилсан тоо гаргахад зарим иргэд визийн хугацаа хэтрүүлэн албан бусаар оршин суудгаас эхлүүлээд бэрхшээлтэй байдаг гэлээ. Цагаачлах буюу оршин суух зөвшөөрлийг авч сууж буй иргэд нь эх орноосоо дүрвэх хүсэлт гаргаснаас асар их ялгаатай гэж албаны хүн тайлбарлалаа. Ардчилал зах зээл хөгжсөн, хүний эрх дээдэлдэг гэж Монгол Улсыг үздэг тул янз бүрийн хавчлага, дайн самуунд өртсөн, амь нас заналхийлэлд өртсөн гэж үздэггүй.

Орогнол хүссэн дүрвэгчдийн тухайд олон улсын хэмжээнд дайн самуунтай, иргэний бослого хөдөлгөөнтэй улсаас л дүрвэгч авдаг тул ардчилал хөгжсөн, дайны байдалгүй тул манай улсын иргэнд орогнол олгоход бэрхшээлтэй. Тиймээс л монгол иргэд улс төрийн болон бэлгийн чиг хандлагын талаараа хүсэлт гаргаж ханддаг гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, Канадын цагаачлалын албанд хэдэн жилийн өмнө монголын 16 иргэн өөрийгөө Иргэний хөдөлгөөний тэргүүн бөгөөд эх орондоо амьдрах аргагүй хууль цагдаагийн байгууллагын хавчлагад өртсөн хэмээх өргөдөл гаргасан байсан аж.

Манай иргэд 2000-аад оны эхээр бэлгийн чиг хандлагатай холбоотой буюу бэлгийн цөөнх учраас  эх орондоо амьдрах боломжгүй боллоо хэмээн ярьж тайлбарлаж явдаг байсан бол сүүлийн жилүүдэд улс төрийн шалтгаан хэлдэг болсон гэж эх сурвалж хэллээ. Нэгэн жишээ дурьдахад Парист нэгэн монгол иргэн өөрийгөө өвөр монгол гаралтай учраас ар Монголд хавчигдан гадуурхагддаг хэмээн орогнол бүхий пасспорт өвөртлөн явж байхтай таарч байжээ. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд гадаадаас орогнол хүсэхэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж бичиг баримт бүрдүүлж мөнгө олдог монголчууд бий гэдгийг албаны хүмүүс ч мэддэг байна. Харин монгол иргэд тэднээр үйлчлүүлэхдээ, дахин эх орондоо хөл тавих боломжгүй болж байгаа гэдгээ асуухгүй анзаарахгүй хөтлөгдөн явдаг нь бий аж. Тийм л хувь тохиол нийтлэлийн эхэнд гарсан монгол залууд тохиолдсон байсан юм.

НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага энэ тоог нэгтгэн гаргадаг юм байна.Ямартай ч АНУ-д Монголын 1000 гаруй иргэн бидний хэлдгээр Ногоон карт буюу тус улсад байнга оршин суух зөвшөөрлийн дагуу амьдарч байгаа аж.

Монгол Улсын хичнээн иргэн гадаадын хэдэн оронд орогнол хүссэн болон хэдэн иргэн энэ шалтгаанаар орогнож байгаа тухай мэдээлэл байхгүй. Тухайн орон ч үүнийг эх орноос нь нууцлах үүрэгтэй. Хүн амд ногдож буй тоогоороо Швед хамгийн олон дүрвэгчийг хүлээн авдаг бол дэлхийн хэмжээнд Герман улс хамгийн олон дүрвэгчийг эх орондоо орогнуулж буй тухай олон улсын мэдээллийн агентлагын тоо баримт байна.

 

Мэдээллийн эх сурвалж: eagle.mn/ С.Сувд

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй