2018 оны 11 -р сарын 15 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:27 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ 29 ДҮГЭЭР КОНВЕНЦЫН НЭМЭЛТ ПРОТОКОЛЫГ ҮНДЭСНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛНА


    

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  2014 онд баталсан Албадан хөдөлмөрийн тухай конвенцын нэмэлт протоколд конвенцын хэрэгжилтийг дэмжих, албадан хөдөлмөрийг үр дүнтэй устгахад чиглэсэн нэмэлт арга хэмжээг тусгасан билээ. Монгол Улс 2005 онд Албадан хөдөлмөрийн тухай конвенцыг соёрхон баталсан бөгөөд нэмэлт протоколд нэгдэн орох нь нээлттэй. Тиймээс 2014 оны нэмэлт протоколыг үндэсний хууль тогтоомжтой харьцуулан судлах хэрэгцээ, шаардлага гарч, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчин, хэрэгжилтийн талаарх судалгааг Монголын Хуульчдын холбоо нь Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Тус судалгааг Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны судлаач хуульчдын баг 2018 оны 4 дүгээр улиралд хийж, үр дүнг холбогдох байгууллагуудад танилцуулах юм.

    2015 оны НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаас Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурлын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд Зохистой хөдөлмөр, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд 2030 он гэхэд албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр, орчин үеийн боолчлол, хүн худалдаалахыг устгах, албадан хөдөлмөрийн шалтгаан болсон “Ядуурлыг бүрэн устгана” гэсэн үндэсний зорилтыг дэвшүүлсэн нь дэлхийн улс орнууд хүчээ нэгтгээд байгаа зорилготой бүрэн нийцэж байна.

    Монгол Улс нь  бараа, бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд хөгжиж буй орнуудад татварын хөнгөлөлт үзүүлдэг Европын холбооны Худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд (GPS+) хамрагддаг бөгөөд уг худалдааны хөнгөлөлт, урамшууллыг цаашид үргэлжлүүлэхийн тулд олон улсын гэрээ конвенц, түүний дотор Албадан хөдөлмөрийн тухай конвенцыг бүрэн хэрэгжүүлэх шаардлага гарч буй юм.  

Эх сурвалж: МХХ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй