2018 оны 11 -р сарын 15 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:29 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТЭС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төв, Гадаадын иргэн саатуулах байр, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төв, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн саатуулах байрны удирдлагуудтай ажил хэргийн хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт зохион байгууллаа. 

Хамтарсан зөвлөгөөний үеэр Баривчлах, Саатуулах, албадах байрны удирдлагууд хариуцсан ажлын явц байдал, байрны ахуй нөхцөлийн талаар тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулж, цаашид хууль дүрэм, заавар журамд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга У.Золжаргал цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар үүрэг чиглэл өгөв. 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй