2018 оны 10 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 20:05 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолоо

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль  зөрчсөн эсэх  тухай маргааныг өнөөдөр хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь  “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, ,“... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн  байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж олгодог нь хууль зөрчжээ

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд,  “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг  зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас  гаргасан байна.


Эх сурвалж: Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

 

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй