2018 оны 10 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 20:10 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Анхан шатны шүүхүүд сарын хугацаанд 5345 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс 2018 оны 9 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний мэдээг нэгтгэн, улсын хэмжээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний судалгааг танилцуулж байна.

1. Хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл: 2018.09.01-2018.09.30 -ний өдрийн байдлаар Улсын хэмжээн дэх анхан шатны шүүхүүд нийт 5345 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас эрүүгийн 946 хэрэг, иргэний 4195 нэхэмжлэл, захиргааны 204 нэхэмжлэл хүлээн авсан байна.

     График.1

Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

     Дүүргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 9 дүгээр сарын нэгдсэн тайлан мэдээнээс үзвэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 542нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 117 хэрэг, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх146 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

     Харин Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2 нэхэмжлэл, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 9 хэрэг хүлээн авсан нь бусад дүүргүүдтэй харьцуулахад бага үзүүлэлттэй байна.

     Орон нутаг дахь анхан шатны шүүхүүдийн хувьд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 141 нэхэмжлэл, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 35 хэрэг, Завхан болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус тус 6 нэхэмжлэл хүлээн авсан байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

     Иргэний хэргийн шүүхийн хувьд хүлээн авсан нийт 4195 нэхэмжлэлийн 2611 буюу 62,2%-ийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд хүлээн авсан байна.

     Захиргааны хэргийн шүүхийн хувьд хүлээн авсан нийт 204 нэхэмжлэлийн 146 буюу 71,5%-ийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна.

     Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд хүлээн авсан нийт 946 хэргийн 501 хэрэг буюу 52,9%-ийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хүлээн авсан байна.

 

2. Хянан шийдвэрлэсэн хэргийн тоо:

     Улсын хэмжээнд нийт 3731 хэрэг хянан шийдвэрлэснээс эрүүгийн 851, иргэний 2774, захиргааны 106 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

9 дүгээр сарын нэгдсэн тайлан мэдээгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 290 хэрэг, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 105 хэрэг хянан шийдвэрлэсэн байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт байна.

 

     График. 2

Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

 

3. Шүүх хуралдаан хойшилсон байдал:

     Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 1058 шүүх хурал товлон зарласнаас 229 буюу 21,6%, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 4244 шүүх хурал товлон зарласнаас 1749 буюу 41,2%, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 458 шүүх хуралдаан товлон зарласнаас 352 буюу 76,8% шүүх хуралдаан хойшилсон байна. Мэдээний хугацаанд 2330 шүүх хурал буюу анхан шатны шүүхүүдийн нийт зарласан 5760 хурлын 40,4% нь хойшилсон байна. Шүүх хуралдаан хойшилж байгаа судалгаанаас үзэхэд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 296, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 30, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 306 хэргийн шүүх хуралдаан хойшилсон өндөр үзүүлэлттэй байна.

     График.3

Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

4. Хугацаа хэтрэлт:

     Улсын хэмжээнд нийт 6960 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаагаас 1079 хэрэг буюу 15,5%-ийг хугацаа хэтэрсэн хэрэг эзэлж байна. Хугацаа хэтэрсэн нийт хэрэгт эрүүгийн 3, иргэний902, захиргааны 174 хэрэг байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 605 хэргийн 3 буюу 0,5%, иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 5594 хэргийн 902 хэрэг буюу 16,1%, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 761 хэргийн 174 хэрэг буюу 22,8% нь тус тус хугацаа хэтрэлттэй байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 186, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 153 хэргийн хугацаа хэтрэлттэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

    График. 4

Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

    График. 5

Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл
Анхан шатны шүүхийн хэргийн  хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй