2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:45 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Тайландын Вант Улстай“Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” байгуулахаар тохиролцжээ

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПИРИЯ КЕМПОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

           Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2018 оны  9 дүгээр сарын 18-ны өдөр Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пирия Кемпонг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улс, Тайландын Вант Улсын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж цаашид эрх зүйн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Үүний хүрээнд сүүлийн жилүүдэд Тайландын Вант Улсад зорчих Монгол Улсын иргэдийн тоо  нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд гэмт хэрэг, зөрчилд  холбогдох тохиолдол гарч байгааг дурдаж ойрын үед хоёр улсын хооронд “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” байгуулах шаардлага бий болж байгааг тодотгон, холбогдох журмын дагуу шаардлагатай ажлыг эхлүүлэх талаар тохиролцсон юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй