2018 оны 09 -р сарын 26 -ны өдөр. Одоо Улаабаатарт 09:47 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас харьяа Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар журмын хэрэгжилтийн байдлыг шалгасан байна. 

Эрх бүхий албан тушаалтнаас акт үйлдэж, зөрчлийг шийдвэрлэж байгаа нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд  Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ыг зөрчиж “даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй, ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж тайлагнах үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд 10.000-250.000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах заалтыг хүчингүй болгоогүйтэй холбоотой бөгөөд шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, байгууллагаас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй зөрчил гаргаж, их хэмжээний өр авлага үүсгэж байгаа этгээдэд  Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зарим “Эрх хязгаарлах арга хэмжээ”-г хэрэглэх ажиллагааг явуулах боломжтой болно гэсэн асуудал яригджээ. 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй