2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:22 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

XҮНИЙ НҮҮРНИЙ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ БОЛСНОО МЭДЭГДЛЭЭ

Хятад улс нийгмийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс гаргаж оронд нь хүний нүүрний цахим мэдээллийн сан байгуулах болсноо мэдэгдлээ. Одоогоор Гуандун, Гуанши, Жэжян зэрэг хотод энэ төсөл хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. Карт, утас, хурууны хээ уншуулан төлбөр тооцоо хийх нь иргэдийн амьдралын хэвшил болсон энэ цагт нүүр уншуулах технологи нэвтэрч эхэлж байгаа нь хүмүүсийн цаг мөнгийг хэмнэх ч сайн талтай ч цаашдын үр дагавар нь хэрхэхийг одоогоор таамаглах боломжгүй юм.

Тус төхөөрөмж нь хүний нүүрийг уншиж, мэдээллийг сервер лүү явуулснаар тухайн объектыг ялган таньдаг бөгөөд энэ үйлдэл нь бараг л нүд ирмэхийн зуур үйлдэгдэж, тухайн хүн өөр тийшээ харж, эсвэл толгойгоо бөхийлгөн яаруу сандруу орж гарч байхад таних боломжтой гэнэ.

Энэ нь өдгөө технологийн хувьд шинэчлэгдсээр хүний нүүр, хацар, ам, нүдний эргэн тойрны 30 мянга гаруй онцлог шинжээр тухайн хүнийг таньдаг, ихэр хоёрыг ч ялгаж чаддаг болоод байна. Тэр байтугай хүний хөдөлгөөнийг ч ялгаж таньдаг аж. Энэхүү нүүр уншуулах төхөөрөмжийн тусламжтайгаар цагдаагийн ажилтнууд 35 мянган хүний дундаас гэмт хэрэгтнийг ч олж чадсан байна. Энэ бол нүүр уншуулах аппаратын хэрэглээний бодит жишээ юм.

Бас нэгэн супермаркет нь үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөс хэн болохыг нь тогтоогоод зогсохгүй таны сонирхож буй бараа бүтээгдэхүүнийг автоматаар мэдрэх зорилгоор тус төхөөрөмжийг хэрэглэж байна. Үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүнээ худалдан аваад дэлгэцэд царайгаа харуулахад л хангалттай гэнэ. Та карт, утасны бар кодоо уншуулах шаардлагагүй. Харин ч тооцоолох дэлгэц рүү инээмсэглэх тутам таны авсан барааны үнэ хямдарна. Инээмсэглэлийг тань үнэлнэ гэсэн үг юм.

Мөн үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөр нь тухайн барааг худалдан авах эсэхийг мэдрэх чадвартай аж

 

dnn.mn мэдээллэв.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй