2018 оны 08 -р сарын 14 -ны өдөр. Одоо Улаабаатарт 22:18 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Зам тээврийн осол гардаг бодит үнэн

Зам тээврийн осол гардаг бодит үнэн

Зам тээврийн осол болон ослын үед амь насаа алддаг шалтгааны тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаад аюулыг харснаас хойшхи самбаачлах хугацаа 0.4-0.8 секунд байдаггэнэ. Тормос гишгэснээс хойш автомашинаа зогсооход жолоочид нэг секунд шаарддаг ч энэ хугацаанд жолооч юу ч хийх боломжгүй. Гагцхүү үүнээс гаграхын тулд бидэнд ухамсартай үйлдэл шаардлагатайг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр хэллээ.

Он гарсаар зам тээврийн ослоор 163 хүн амь насаа алдсан ба ослын шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн, гэрэл шилжүүлээгүй, гүйцэд түрүүлэх оролдлого хийсэн, согтуугаар жолоодсон зэрэг байна.

Гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх, хүүхдэд зориуллатын суудалд суулгахгүй байх зэрэг нь зам тээврийн ослын шууд нөлөөлөл гэдгийг ЗЦА-аас санууллаа.

Зам тээврийн осол гардаг бодит үнэн

Гүйцэж түрүүлэх

Манай улсын хэмжээнд нийт автомашины 54 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байдаг учраас гүйцэд түрүүлэхийн тулд орон нутгийн замд автомашин заавал бүтэн эсрэг урсгалд орж байж урдаас ирж буй машиныг харах боломжтой байдаг.

Эсвэл хажуудаа сууж яваа хүнээс эсрэг урсгалд машин байгаа эсэхийг асуудаг. Гэвч тэр хүн нэг километрийн зайд яваа машиныг ойр, 100-200 метрийн зайд яваа машиныг хол гээд автомашин байхгүй банйа гялс гэж сэтгэхүйтэй орон зайн баримжаатай хүмүүс байна. Гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч өөртөө итгэлтэй, болно гэсэн мэдээллийг авсны дараа хийх хэрэгтэй.

Гэрэл шилжүүлэх

Орон нутагт үйлдэгдэж буй зам тээврийн ослын 60 орчим хувь нь үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд болдог.Харин шөнийн цагаар гарч буй ослын дийлэнх нь гэрэл шилжүүлээгүйгээс үүддэг байна.

Ганц хуруугаа хөдөлгөөд гэрэл шилжүүлээгүйгээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндийг орвонгоор нь өөрчилж буй дүр зураг байнга харагддаг аж. Гялбаанд орсон жолооч руу хурц гэрэл тусахад хүүхэн хараа нь өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл 10 секунд орчим юу ч харахгүй болж, ойролцоогоор 100 метрээс илүү замыг туулдаг гэнэ.

Зам тээврийн осол гардаг бодит үнэн

Хамгаалалтын суудал

Манай улсад зам тээврийн ослын улмаас жилд 50 орчим хүүхэд амь насаа алддаг гэх тоо бий. Үүний 90 хувь нь орон нутгийн замд хамгаалалтын суудал хэрэглээгүйгээс болдог байна. Жишээ нь, 50 км/ц хурдтай явж буй машин мөргөлдөх юмуу онхолдох үед хүүхэд цонхоор шидэгдэхэд гурван давхар байшингаас унасантай адил эрсдэл учирдаг байна.

Хамгаалалтын бүс

Хамгаалалтын бүсийг зөв хэрэглэснээр болзошгүй ослын үед урд суудалд суугаа хүнийг 40-50 хувь, арын суудалд суугаа хүнийг 70-75 хувь хамгаалдаг байна. Хэрэв хамгаалах бүс хэрэглэж байгаад хэт өндөр хурдтай буюу 100 км/ц дээш хурдтай яваа үед гэнэтийн осол гарсан үед бүсний хамгаалах шинж чанар алдагддаг гэнэ.

Жишээ нь, хоёр машин 130 км/ц хурдтай явж байгаад мөргөлдөх үед бүс зүүсэн ч хамгаалах боломжгүй аж.

Зам тээврийн осол гардаг бодит үнэн

eagle.mn-ээс мэдээллэв.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй