2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 02:03 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО”-НЫ БЭЛЭГДЭЛИЙН  ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

                                                                             

Монголын Прокуроруудын Холбоо нь Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

1.Уралдааны зорилго: Монголын Прокуроруудын Холбооны үйл ажиллагааг оновчтойгоор илэрхийлж, олон нийтэд танигдах энгийн, хялбар бэлэгдэлийн загварыг бүтээхэд оршино. Уг загвар нь Монголын Прокуроруудын холбооны үйл ажиллагааны хүрээнд зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, хэвлэмэл болон дүрст танилцуулга, гишүүдийг урамшуулах бэлэг дурсгалын зүйлс зэрэг бүхий л зүйлс дээр байнга хэрэглэгдэх тул энгийн хялбар, Прокурорын байгууллага болон Прокуроруудын холбооны үйл ажиллагааны зорилго, чиглэл, онцлогийг агуулсан байна.

             2.Шагналын сан: Тус уралдаанаас шалгарсан нэг бүтээлийг 2.000.000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

          3.Уралдааны оролцогч: Сонирхсон иргэн, уран бүтээлч, прокурор, прокурорын байгууллагын ажилтан, алба хаагч байна.

            Уралдаанд 1 хүн хэдэн ч бүтээлээр оролцож болно.

          4.Бэлэгдэлийн загварт тавигдах шаардлага:

Бэлэгдэлийн загвар нь Прокурорын байгууллага болон Монголын Прокуроруудын холбооны үйл ажиллагааны зорилго, чиглэл, онцлогийг тусгасан энгийн, шууд ойлгогдох утга санааг илэрхийлсэн, олон улсын  хэмжээнд хэрэглэх боломжтой байх бөгөөд бэлгэдэл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх

Бэлгэдэл нь хар болон цагаан, өнгөт гадаргуу дээр болон дэлгэцэнд байршуулах боломжтой, график дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн байх

Бэлгэдэл нь өндөр нягтралтай байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах

Бэлгэдэл нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх

Бэлгэдэл нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон албан тушаалын байдлаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

5.Бүтээлийг хүлээн авах:

Бүтээлийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна. Бүтээлийг Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын байранд биеэр авчирч өгөх, эсхүл gpo@prokuror.mn хаягаар цахим шуудангаар ирүүлнэ. 

Шалгаруулалт ажлын 7 өдөрт хийгдэнэ.

Бүтээл шалгаруулахад шаардлагатай бол бүтээлээ ирүүлсэн иргэн, уран бүтээлчийг байлцуулж болно.

Шалгаруулалтаар сонгогдсон бүтээлийг сайжруулах талаарх саналыг хэлэлцэж болно.

Уралдаанд оролцогч бүтээлийн хамт дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

·Овог нэр

·Харилцах утас, хаяг, цахим хаяг

·Ажлын газар, албан тушаал

Бүтээл хүлээн авах хаяг:

Улаанбаатар-46, Бага тойруу-15, Улсын Ерөнхий Прокурорын газар

Цахим хаяг:  gpo@prokuror.mn

Холбоо барих утас:  94018882, 80003463,  99082775

                       МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС МЭДЭЭЛЭВ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй