2018 оны 10 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 19:13 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЗӨРЧИЛ ГАРГАСАН 9 ХҮНД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БАЙНА.

Image result for цэрэг

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн  засаг даргын тамгын газрын Цэргийн штабын эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шинээр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн байдлыг 2018 оны эхний хагас жилийн байдлаар шалгасан байна. 

 Тус Цэргийн штабын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр явагдсан цэрэг татлагын  арга хэмжээнд хамрагдаагүй буюу зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 9  этгээдэд холбогдох шалгалтыг явуулж, “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Эрх бүхий албан тушаалтнаас  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу буюу Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай” 194 дүгээр тогтоолоор баталсан загварын дагуу үйлдэж, нийт 1.350.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан байна.  

“Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ умартаж  “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил гаргасан дээрх иргэд нь 22-оос 23 насны хүмүүс байх бөгөөд цэрэг татлагын байранд ирээгүй шалтгаанаа  “өөр орон нутагт байсан, ажлаар явсан, тогтоосон хугацаанд ирж амжаагүй гэх зэргээр тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг  прокурор хянаж, хэвээр үлдээсэн байна.  Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй