2018 оны 11 -р сарын 15 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:59 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.06.27) боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Н.Лүндэндорж "Шүүхийн захиргааны төлөвшил” сэдвээр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

 

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн статусыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай 

 

 

      Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурлыг 2018.06.14-нд зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэн уламжлал, туршлага, сургамжийг эргэцүүлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой уг хуралд Монгол Улс болон АНУ, Япон, БНХАУ, БНТУ зэрэг улс, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын судлаач, эрдэмтэд оролцож илтгэл тавьсан билээ. Монгол Улсын шүүхийн захиргааны төлөвшлийн талаар олон улсын эрдэмтэн, судлаачид дараах дүгнэлтэд хүрснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мэдээллээ.

      • Шинэ Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан нь шүүх засаглал хараат бус орших суурийг зөв тавьсан.  

      • Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулж, ажиллуулахдаа өнгөрсөн 20 жилд алдсан байна. Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүргийг нарийн зааж өгөлгүй, парламентын олонхын мэдэлд үлдээсэн нь шүүхийн хараат бус байдал алдагдах үндэс болсон тухай шинжлэх ухааны дүгнэлтийг судлаачид хийсэн. Шинэ Үндсэн хуулийн эхийг боловсруулахдаа НҮБ-аас дүгнэлт, санал авсан баримт, бичиг байдаг. НҮБ-аас "Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламентын олонхын мэдэлд үлдээх нь байж болшгүй зүйл. Ийм тохиолдолд шүүх засаглалын хараат бус байдлыг хамгаалдаг байгууллагаа парламентад олонх болсон намын мэдэлд өгсөн хэрэг болно” гээд бүтэц, бүрэлдэхүүнийх нь талаар 1990 онд Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсныг хэрэгжүүлээгүй. Үүнээс үүдэж Шүүхийн ерөнхий зөвлөл 20-20-оод жил хоёр байгууллагын хавсарга болсон. Дэлхий дээр байдаг шүүхийн захиргааны бүх загварыг судалсан өнгөрсөн 20 жил танин мэдэхүй, сургамжийн ач холбогдолтой байснаас биш хөлөө ололгүй явж ирсэн он жилүүд байсныг судлаачид дүгнэсэн.

     • Шүүх засаглал бусад эрх мэдлээс хараат бус, бие даасан байна гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн статусыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай гэж олон улсын онол практикийн бага хуралд оролцогчид дүгнэсэн. 25 жилийн мөчлөг дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн алдаж, оносон түүхийг нэгтгэн дүгнээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж байгаа нь чухал үр дүн юм” гэв.

 

 Багахангай дүүрэгт шүүх байгуулах зардлыг Засгийн газраас гаргана

 

      Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы 2016.06.21-ний өдөр батлагдсан. Уг хууль батлагдсанаар нийслэлийн Багахангай дүүрэгт шүүх шинээр байгуулахаар болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлд шинээр шүүх байгуулах төсөв байхгүй. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргаж шинээр шүүх байгуулахаар болсныг мэдээллээ.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

 

 Засгийн газар, парламентын гишүүнд шүүхийг татан буулгаж, өөрчлөх эрхгүй

  

     Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар сэтгүүлчдийн асуултад "Монгол Улсын Шинэ Үндсэн хууль үйлчилсэн улс төрийн дэглэм, эрх зүйн төлөвшил, шүүхийн тогтолцооны хүрсэн түвшингийн хувьд дээрх хуулийн төсөл тэр чигээрээ батлагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч засах, хэтэрхий том хүрээгээ хумихад бэлэн гэдгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлснийг харсан” гэлээ.

      Захиргааны хэргийн шүүх татан буугдах эрсдэлтэй эсэх талаар сэтгүүлчийн асуултад "Шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх Засгийн газар болон парламентын гишүүнд байдаггүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т "Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тиймээс УИХ, Засгийн газрын нэг гишүүн шүүхийг өөрчлөх хууль санаачлах эрхгүй.

     Эрх зүйт төрийн онолоор төрийн захиргааны байгууллага шүүхийн хяналтад орсон байх нь эрх зүйт төрийн нэг чухал шинж байдаг. Энэ шинж хангагдахад хамгийн хэцүү гэж үздэг. Монгол Улс энэ зовлонг туулж яваа. ” гэсэн юм. Сайн зорилгод хуулийн аргаар хүрэх ёстой гэдэг зарчим Үндсэн хуульд бий. Тиймээс Улсын Их Хурлын гишүүдийн эрүүл саруул сэтгэлгээнд Монгол Улсын шүүхийн салбар, хуульчид итгэж байгаа” гэсэн юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

 

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй