2018 оны 07 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:16 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН E-JUSTICE.MN САЙТЫН НЭЭЛТ БОЛЛОО

 Mонгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд төрийн холбооны суурь сүлжээний орчинд мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээ үүсгэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох боломжтой процессын ажиллагааг дэмжсэн цахим бүртгэлийн системийг хөгжүүлэн, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх”-ээр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, олон улсын байгууллагын санхүүжилтээр “Цахим нэгтгэл” төслийг хэрэгжүүлэн ажилласнаар шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хооронд харилцан мэдээлэл солилцох сүлжээ үүсгэн, нэгдсэн мэдээллийн сан бүхий цахим бүртгэлийн системийг бий болгож өнөөдөр нээлтийн  ажиллагаа хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс нар болон бусад төлөөллүүд оролцлоо.

Энэхүү мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан  хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм.

Өнөөгийн байдлаар прокурорын байгууллага нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээллийг байгууллагын цахим бүртгэлийн системд татаж, прокурорын мэдээллийн сангаас шүүхэд шилжүүлсэн хэргийн мэдээллийг шүүхийн мэдээллийн санд дамжуулж, харин шүүхийн мэдээллийн сангаас шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэрийн мэдээллийг прокурорын цахим санд авч харилцан мэдээлэл солилцож байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийн сангаас хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны мэдээллийг татаж үзэх боломжтой болсон зэрэг нь прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх ажилд цаг алдахгүй, шуурхай мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлж байна.

Хуулийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагааг нь дэмжсэн энэхүү мэдээллийн нэгдсэн сан бий болсноор гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш шалгаж шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хяналтын ажил, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн мэдээлэл, ял эдэлж буй хоригдол, ялтны мэдээлэл бүхий нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж улмаар Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх статистик мэдээ байгууллага бүрт харилцан адилгүй, өөр гардаг байсныг өөрчилж, нэгдмэл статистик бүхий тоо баримт гарах бололцоотой болж байгаа нь чухал ач холбогдолтой.

 

 

Эх сурвалж: ХЗДХЯ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй