2019 оны 09 -р сарын 22 -ны өдөр. Одоо Улаабаатарт 21:46 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн” болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2017.04.17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт төлөөлөгчдөд хандаж үг хэлэв. Уг зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 330 сумаас сонгогдож шүүх хуралдаанд оролцсон 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, 121 төрийн байгууллагын төлөөлөл, 77 ТББ, судлаачдын төлөөлөл, 152 дүүргийн хороодын төлөөлөл нийт 880 хүн оролцож байгаа юм. Тус зөвлөгөөнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МӨХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцлоо.

            Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2012 онд батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх бөгөөд нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах юм байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй