2018 оны 06 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 10:06 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна

Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна 

Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх "1800-1088” тусгай дугаарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар ажиллуулж эхэллээ.

Тусгай дугаарыг ажиллуулснаар иргэд хаанаас ч эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой боллоо. Тодруулбал, аль дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандах,бүрдүүлэх материал, улсын тэмдэгтийн хураамжийн талаарх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой юм.

"1800-1088” нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой лавлагааны нэгдсэн дугаар юм.

Тус шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан "Санаачилга” бүтээлч ажлын аяны хүрээнд энэхүү тусгай дугаарыг санаачилжээ.

 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй