2018 оны 05 -р сарын 27 -ны өдөр. Одоо Улаабаатарт 20:21 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин МУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ

Херта Дойблер Гмелин: Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ        

ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай (2018.05.03) танилцжээ.

       Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүхийн үйл ажиллагааг танилцуулах үеэр хадагтай Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв Германд бий. Тухайн хэрэг ямар шатанд явааг иргэн хаанаас ч хянах боломжийг олгодгоороо энэ төв ач холбогдолтой. Монголын шүүх Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг ашиглаж байгаа нь том шинэчлэл” хэмээсэн юм. Мөн тэрбээр "Green Hall” шүүх хуралдааны танхимд болж байсан шүүх хуралдааныг ажиглаад "Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан, маш цэлгэр танхим байна” гээд дараагийн удаад шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлэв. Хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүйг ажигласан тэрбээр "Германд хариуцагч тал шүүх хуралдаанд ирэхгүй байх тохиолдол байдаггүй” хэмээн гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. 

       Шүүхийн шийдвэрийн биелэлтэд шүүх хэрхэн хяналт тавьдаг, биелэгдэхгүй бол ямар арга хэмжээ авдаг талаар хадагтай Херта Дойблер Гмелин тодруулж асуусан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг ШШГЕГ-т бий. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүгч албадан биелүүлэх захирамж гаргадаг. Мөн ШШГЕГ-ын удирдлагуудад шат дараатайгаар албан бичиг хүргүүлдэг” хэмээн тайлбарлалаа. 

       Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэрбээр "Би Монголд тав дахь удаагаа ирж байна. 2002 онд шүүхэд ажилласнаас хойш өнөөдөр дахин ирлээ. Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ. Орчин үеийн технологийг хангалттай нэвтрүүлсэн байна. Германд ч нэвтрүүлж амжаагүй технологи, ололтыг эндээс харлаа. Энэ ололтыг Германы шүүхэд нэвтрүүлэхээр ажиллах болно” гэж онцолсон юм.

Херта Дойблер Гмелин: Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ

       Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй уулзах үеэр ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монголын шүүхийг судлаад өндөр оноо өгснийг сонссон. Хараат бусаар ажилладаг, олон улсад нэр хүндтэй байгууллагын хийсэн судалгаа, дүгнэлттэй танилцсан. Өнөөдөр шүүхтэй танилцахад шүүх цахимжиж, бүрэн нээлттэй болсон нь батлагдлаа.

Шүүхийн үйл ажиллагаа технологийн шинэчлэлээс гадна шүүгчдээс шалтгаалдаг. Монголд ажиллах үеэр улс төрийн хүрээнийхэн, зарим иргэний өгсөн мэдээлэл шүүхийн талаарх ойлголтод эргэлзээ төрүүлж байсан юм. Тухайлбал, шүүгчийн сонгон шалгаруулалт шударга бус, шүүгчид нөлөөнд автсан гэдэг мэдээлэл авсан. Мөн Монголын хууль тогтоомж тодорхойгүй учраас шүүх ойлгомжгүй шийдвэр гаргадаг, улс төрийн зүгээс шүүх эрх мэдэлд шахалт үзүүлдэг гэдэг яриа сонссон. Аль нь үнэн, аль нь худлаа гэдгийг Монголд ажиллах үеэр тодорхойлохыг хичээнэ. Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, бодит байдлыг ажиглахад Монголын шүүхэд маш их шинэчлэл хийсэн байна. Шүүхийн шийдвэр бүрэн нээлттэй болсныг shuuh.mn сайтаас мэдлээ. Энэ их ажлын талаар иргэд мэдээлэл багатай байна гэж үзлээ” гэсэн юм.

Херта Дойблер Гмелин: Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ         

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн хариуд нь "Шүүхийн шийдвэрийг ялагдсан, ялсан хүлээн авч, дүгнэлт хийх нь өөр өөр байдаг. Үүнээс болж шүүх, шүүгчийг хардах тохиолдол их. Гэхдээ шүүгч авлигаас ангид, хараат бус ажиллаж байгааг олон улсын байгууллагуудын судалгааны дүн харуулдаг. "Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын "Авлигын индекс” судалгааны сүүлийн таван жилийн дүнгээс харахад авлигад өртөх магадлалтай байгууллагын тоонд шүүх ороогүй. Монголын шүүх нээлттэй, хүртээмжтэй, шударгаар иргэдэд үйлчилж байгаад итгэл төгс байдаг” гэлээ.

 

Эх Сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй