2018 оны 05 -р сарын 27 -ны өдөр. Одоо Улаабаатарт 20:20 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ӨМНӨД АЗИД ЯЛ ЗАВШИХ ТОХИОЛДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ, ХҮНИЙ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ КАТМАНДУГИЙН ТУНХАГЛАЛ

КАТМАНДУ зурган илэрцүүд

Бэрхшээлийг тодорхойлж, дэвшлээ үнэлэн, урагш хөгжих нь: Өмнөд Азид ял завших асуудлыг шийдвэрлэн, хүний эрхийг хэрэгжүүлэх нь сэдэвт Олон улсын бага хурал Балба улсын Катманду хотноо 2018 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдөр болов. Афганистан, Бангладеш, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан, Шри Ланк улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд болон Бутан улсын Эмэгтэйчүүдийн Үндэсний Комисс Балба Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулсан бага хуралд оролцлоо. Иордан, Малайз, Мьянмар, Монгол, Филиппин улсын ХЭҮБ-ууд Өмнөд Азийн олон хүний эрхийн байгууллага, сэтгүүлчийн хамтаар мөн оролцсон болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Катманду дахь Суурийн Төлөөлөгчийн газар болон хүний эрхийн олон улсын олон байгууллага мөн оролцлоо.

Балба улсын ерөнхийлөгч хатагтай Бидья Дэви Бандари бага хурлыг нээв.

Балба Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Governance Facility, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Катманду дахь Суурийн Төлөөлөгчийн газар болон Ази Номхон Далайн Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган (АНДЧ)-д Бага хурлыг зохион байгуулахад үзүүлсэн дэмжлэгт нь талархал илэрхийлэв. Хурлын оролцогчид Балба Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хурлыг чадварлаг зохион байгуулж, бүх төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авсанд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Хурлаас Катмандугийн Тунхаглалыг санал нэгтэйгээр баталсан нь:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн Засаг, Нийгэм Соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пакт, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэм, 2030 он хүртэл Тогтвортой Хөгжлийн Хангах Хөтөлбөр ба түүний зорилтууд зэрэг улс орнуудын баталсан хүний эрх, суурь эрх чөлөөг хамгаалах олон улсын баримт бичгүүд, мөн Өмнөд Азийн Бүс нутгийн хамтын ажиллагааны Холбооны дүрэм болон түүний Эмэгтэйчүүд, хүүхдийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдаалахаа урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаарх Конвенц, Өмнөд Ази дахь Хүүхдийн аж байдлыг дэмжих бүс нутгийн зохицуулалтын талаарх Конвенц болон Терроризмыг устгах тухай Бүс нутгийн Конвенцийг санан;

2018 он бол дэлхий даяар тэмдэглэх ХЭТТ-ын 70 жилийн ой болохыг тэмдэглэж;

Хүний бүхий л эрх, эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө бэхжүүлэх шинжтэй бөгөөд бүх эрх, эрх чөлөөнд шударга, тэгш түвшинд, ижил анхаарал хандуулан харьцах ёстой болохыг давтан нотолж;

Хүний эрхийн олон улсын баримт бичгүүдэд Улсуудыг хүн амаа онцгой шинж бүхий аюул занал зэргээс хамгаалах арга хэмжээ авах заалтууд тусч, үүрэг болгосон хийгээд гагцхүү энэ нь хүний эрх, суурь эрх чөлөө, эрх зүйн засаглалыг хүндэтгэн сахих хэмжээнд байх ёстойг хүлээн зөвшөөрч;

Хүний эрх, хөгжил, энх тайван, аюулгүй байдал харилцан холбоотой нэг нь нөгөөгөө бэхжүүлэх шинжтэй болохыг эргэн санаж;

Recognizing Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 48/134 дугаар тогтоолоороо баталсан Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Статусын талаарх Зарчим (Парисын Зарчим) нь ХЭҮБ-ын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох олон улсын стандарт болохыг хүлээн зөвшөөрч, 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Парисын Зарчмыг баталсны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Ялангуяа бид улс орнууд хүний эрхийн үндэсний байгууллагаа Парисын Зарчимд бүрэн нийцэж чиг үүргээ хараат бусаар, үр нөлөөтэй хэрэгжүүлэх зохистой нөөц бололцоо, чадавхаар хангах шаардлагад анхаарал хандуулж байна.;

Recalling 2004 оны Сөүлийн Тунхаглал, 2015 оны Меридагийн Тунхаглал, 2015 оны Киевийн Тунхаглал болон эрт үеийн сэрэмжлүүлэгийн хийгээд зөрчилдөөн мөргөлдөөн, энх тайван нийгэмд шилжих шилжилтийн үед гүйцэтгэх ХЭҮБ-ын үүрэг ролийн талаар ХЭҮБДХ-ны 2017 оны Ээлжит Хурлаас гаргасан үр дүнгийн Мэдэгдлийг эргэн санаж;

ХЭҮБ нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, стандартыг соёрхон батлах, тэдгээрийг үндэсний хууль тогтоомж, хэрэглээнд нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн үндэсний нөхцөл байдалд хяналт тавих, хүний эрхийн зөрчлийг шалгах, баримтжуулах, хүний эрхийн боловсрол, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүнийг хамгаалалтаар хангах, эрх баригчдад бүтээлч, зөвлөгөө, чиглэл өгөх, цаг ямагт ялангуяа зөрчилдөн мөргөлдөөн болон мөргөлдөөний дараах нөхцөлд хүний эрхийг хүндэтгэн сахихыг уриалан дуудах чухал үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч;

Зөрчилдөөн болон түүний үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ХЭҮБ-ууд хоорондоо болон иргэний нийгэмтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг мөн хүлээн зөвшөөрч;

Bearing in mind Мөрдөн шалгах үүрэг, үнэн мөнийг тогтоох эрх, болон эрхээ сэргээлгэх, нөхөн төлбөр авах эрхийн тухай хэм хэмжээ, стандарт зэрэг Ял завшихтай тэмцэх арга хэмжээний замаар хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нэмэлт багц Зарчим(Ял завшихтай тэмцэх Нэмэлт Зарчим, НҮБ-ын баримт бичиг. E/CN.4/2005/102/Add.1)-ыг анхааран үзэж;

Бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх болон бусад эрх чөлөөнд тулгарч буй хүндрэл, үзэн ядалтын үг ярианд хөтөлсөн, хариуцлага тооцдоггүй байдлаас үүдэлтэй шашны болон угсаатны цөөнхийг онилсон хэрүүлийн чанартай уран яруу өнгө аястай улс төрийн суртал, энх тайвны эсрэг занлахийллийг төлөөлж буй ял завших архагшсан байдал зэрэг хямрал, мөргөлдөөн байнга давтагдаж байгаад түгшиж;

Эрх зүйн засаглал тогтоогүй бол иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн зөрчил ихэсч, захиргаадалтын дэглэм, зөрчилдөөнд хүргэж болохыг эргэн санаж;

Recognizing Урьд үеийн хүний эрхийн нийтийг хамарсан зөрчил, хүчирхийлэлтэй тэмцэх, үнэн мөнийг тогтоох, шударга шүүхээр шүүлгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, мөдөн шалгаж, хариуцлага оногдуулах замаар болон үнэнийг тогтоох, эрх сэргээх хөтөлбөрүүд, нягтлан шалгах ажиллагаагаар дамжуулан дахин давтан эрх зөрчигдөхгүй байх баталгааг хангуулах эрхийг бүрэн хэрэгжүүлэх цогц арга хэмжээ шаардлагатай бөгөөд аливаа тийм үйл явцын нэгдэл нь үндэсний нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ олон улсын хэм хэмжээ, стандартад нийцсэн байх ёстойг хүлээн зөвшөөрч;

Түүнчлэн хариуцлагыг бодит хэрэг болгох, шүүх тогтолцоог ажиллуулж эвлэрлийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд зөрчилдөөний дараах, шилжилтийн хууль шүүхийн үйл явцад болон эдийн засаг, соёл, нийгмийн эрхийг хэрэгжүүлэх замаар мөргөлдөөний үндэс шалтгааныг арилгахад шаардлагатай өргөн хүрээний байгууллын шинэчлэлд үзүүлж буй ХЭҮБ-ын, тэр дундаа Парисын Зарчимд нийцсэн байгууллагын өвөрмөц, нэн чухал хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, энэхүү үүрэг ролийг улам бэхжүүлж болохыг харгалзан үзэж;

Улс төрийн болон эдийн засгийн сайн засаглалыг энх тайван ардчилсан нийгмийн суурь нөхцөл хэмээн хөхиүлэн дэмжих шаардлагыг онцолж;

Дээр дурдсаныг санан, Өмнөд Азийн ХЭҮБ-ууд тогтсон нь:

Ерөнхий

1. Ерөнхий ассамблей болон Хүний эрхийн Зөвлөлийн ХЭҮБ-уудын талаарх тогтоолуудыг эргэн санаж, эдгээр тогтоолыг хэрэгжүүлэхийг бүх гишүүн улсад уриалахын зэрэгцээ ялангуяа ХЭҮБ-аас өгсөн зөвлөмж, зөвлөгөөнд зохих анхаарал хандуулах, хүчтэй, үр нөлөөтэй ХЭҮБ орших Парисын Зарчмыг хүндэтгэх, ХЭҮБ-ын бие даасан, хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхөөстатгалзахыг уриалж байна.

2. Парисын Зарчмыг тууштай мөрдөх, үр нөлөөтэй нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл явц, санхүүгийн хараат бус байдлыг бий болгож ХЭҮБын хараат бус байдлыг хангахад чиглэсэн хуулийн шинэчлэл зэргийн тусламжтайгаар энэ чиглэлд идэвхтэй ажиллахаа бат нот илэрхийлж байна.

3. Бүх гишүүн улсад хүний эрхийн олон улсын бүхий л баримт бичиг, мөн Олон Улсын эрүүгийн Шүүхийн Ромын Дүрэмд гарын сүэг зурах, түүнийг соёрхон батлах, хэрэгжүүлэхийг болон тэдгээрийг үндэсний түвшинд хэрэгжилтийг хангахыг уриалж, ХЭҮБ болохын хувьд энэ зорилгод өөр өөрийн улсад дэмжлэг үзүүлэх, зөвлөх, хяналт тавих үүргээ давтан нотолж байна.

4. Бүх гишүүн улсыг хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээний байгууллагад ээлжит тайлангаа хугацаанд нь хүргүүлж байхыг уриалж байна.

5. ХЭҮБ-ууд ял завшихтай тэмцэхдээ бусад хүний эрхийн хүчин чармайлтынхаа нэг адилаар илт оролцоо хангасан байдлаар иргэний нийгэмтэй харьцаж, харилцан уялдаатай хатран ажиллах ёстой болохыг давтан нотолж байна.

6. Анги давхрага, шашин шүтлэг, угсаа, улс төрийн хамаарал, шашны гарал, жендэрт суурилсан хүчирхийлэл, үзэн ядалтын гэмт хэргийг таслан зогсоохыг улс орнуудад уриалж байна.

Ял завших ба шилжилтийн хууль зүй

7. Бүх хүнийг (эмэгтэйчүүд, хүүхэд, цөөнхийн бүлгүүд, гадуурхагдсан хамт олон зэрэг) хууль шүүхийн тогтолцоо ижил тэгш, ялгаварлан гадуурхахгүйгээр хамгаалахад эрх зүйн засаглал оршдог болохыг давтан илэрхийлж байна.

8. Нийтийг хамарсан хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгах, шаардлагатай үед ял шийтгэл оногдуулах үүргээ төр биелүүлж чадахгүйгээс ял завших хандлага архагшдаг бөгөөд энэ нь хүний эрх хэрэгжих, эдийн засаг хөгжихөд зайлшгүй шаардлагатай усл төрийн тогтвортой байдалд ноцтой саад болдог болохыг давтан нотолж байна.

9. Үнэн мөн, эрүүгийн шүүх, эрх нөөн сэргээх, болон даихн гарахаас сэргийлэх арга хэмжээ (байгууллын шинэчлэл г.м) зэрэг нь шилжилтийн шүүхийн тулгуурууд болохын хувьд нарийн уялдаа холбоотой, харилцан бие биеэ дэмжсэн байхыг нотолж байна.

10. Хохирогчдын бүлгүүд, иргэний нийгэм, ХЭҮБ нь эхнээс зөвлөлдөх, ил тод үйл ажиллагаагаар аливаа шилжилтийн эрх зүйн үйл явцад бүрэн оролцох баталгааг хангана.

11. Мөрдөн шалгаж шийдвэрлэх нь оногдуулах нь нийгмийг хуулийн зүй ёсны арга хэмжээ, үл ялгаварлан гадуурхах зарчмын дагуу ял завших явдал, хүний эрхийн зөрчлөөс ангижруулахад чиглэсэн шилжилтийн шүүхийн нэгдсэн стратегийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болохыг давтан нотлов.

12. Зөрчилд холбогдсон аюулаас хамгаалах албан хаагчид нь энхийг хангаж, хүний эрх, эрх зүйн засаглалыг дээдлэн, хөхиүлэн дэмждэг байгууллага болох хувирах шаардлагатай болохыг мөн нотолж байна. Олон улсын эрх зүйн дагуу, мөн Нэмэлт Зарчмын 36 дугаар зарчимд заасны дагуу хүний эрхийн нийтийг хамарсан зөрчил, ноцтой гэмт хэрэгт хариуцлага хүлээх төрийн албан хаагч, ажилтнууд нь төрийн албанд үргэлжүүлэн алба хашиж болохгүй юм.

13. Иргэний итгэлийг тогтоож, шүүх, хууль сахиулах болон аюулаас хамгаалах хүчний байгууллагуудын дахин хууль ёсны болгохын тулд шударга, халдашгүй байдлын хувьд ноцтой дутагдал бүхий хүнийг эдгээр байгууллагаас ангид байлгах нягтлан шалгах үр нөлөөтэй үйл явцыг баталгаатай бий болгоход ХЭҮБ нь нэгэн гол үүрэг роль гүйцэтгэх учиртай болхыг давтан нотолж байна. Ийнхүү гаргах аливаа үйл явц нь хуулийн зүй ёсны арга хэмжээний шаардлага, үл ялгаварлан гадуурхах зарчимд нийцсэн байвал зохино.

14. Зөрчилдөөнөөс салж буй улс орнуудад зөрчилдөөн мөргөлдөөнт нөхцөл байдал эргэн тогтохоос урьдчилан сэргийлэхийн тулд үнэн мөнийг эрэх, шүүхийн болон эрх сэргээх үйл явц, байгууллын шинэчлэлээр дамжуулан эрх зүйн засаглалыг сэргээх, тогтвортой энх тайвныг хангахад нь дэмжихэд шилжилтийн шүүхийн гүйцэтгэдэг үүрэг ролийг ойлгож байна.

Үндэсний аюулгүй байдал ба аюулаас хамгаалах салбарын шинэчлэл

15. Өмнөд Азийн бүс дэх бүх улс оронд үндэсний аюулгүй байдлын болон терроризмтой тэмцэх хууль тогтоомж, бодлогоо үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, стандартад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, бүх нийтийг хамарсан хаяналтын арга хэмжээ хэр хэмжээнээс хэтрэхгүй байж хууль ёсоор заасан үндэсний аюулгй байдлын эсрэг аюул заналыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхаар, хүний суурь эрхийг зөрчихгүй байх баталгааг хангахыг уриалж байна.

16. Төрийн хариу үйлдэл хэзээд тэнцвэртэй бөгөөд хүний эрхийг хүндэтгэн сахидаг байх ёстойг санан, хэдийгээр иргэний сонирхогч хамт олноос хүлээн зөвшөөрч, дэмжлэг авсан байдаг боловч төрийн бус этгээдүүд нь нийтийг хамарсан хүний эрхийн зөрчилд хариуцлага хүлээх учиртайг илэрхийлж байна.

17. Үндэсний аюулгүй байдалд бодит аюул занал учирсан тохиолдолд онц байдал зарлах улс орнуудын эрхийг хүлээн зөвшөөрч эрхийг бууруулах аливаа арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын 4 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны, хэр хэмжээнээс хэтрээгүй бөгөөд онц шаардлагатай байх, мөн ямар ч нөхцөлд эрүү шүүлт тулгах, амьд явах эрхийг бууруулахыг зөвтгөхгүй байх баталгаа хангахыг улс орнуудад уриалж байна.

18. Шүүхийн шийдвэргүйгээр цаазлах, алга болгох, эрүү шүүлт тулгахыг эцэс болгоход зорилготойгоор аюулаас хамгаалах салбарын шинэчлэлийн ач холбогдлыг онцолж байна.

19. Улс орнуудад Эрүүдэн шүүх болон харгис хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь гутаан доромжилж харьцах ба шийтгэхийн эсрэг конвенцийг Нэмэлт Протоколынх нь хамтаар, мөн Бүх хүний хүчээр сураггүй алга болгохоос хамтаалах тухай конвенцийг соёрхон батлахыг уриалж байна.

20. Stress Дотоодод албан тушаал дэвшүүлэх, мөн НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр явах тохиолдолд аюулаас хамгаалах хүчинд нарийвчлан шалгах хариуцлагын механизмыг бий болгох шаардлагатай байгааг чухалчлан онцолж байна.

Шилжилт суурьшил, ахуй; Дүрвэгсэд, орогнол хүсэгчид

21. Ажил хайж шилжин суурьших зэргээр чөлөөтэй зорцих эрхийг чухалчлан авч үзэж байна. Цагаач ажилчны хөдөлмөр нь хүлээн авагч болон илгээгч оронд эдийн засгийн ач тус ижил үзүүлдгийг хүлээн зөвшөөрч кафала тогтолцоонд гардаг зэрэг ноцтой зөрчлөөс зайлсхийхийн тулд цагаач ажилчны, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх хэрэгжих баталгааг хангахаар илгээгч болон хүлээн авагч улсын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж байна.

22. Мониторинг болон элсүүлэгчдийн даган мөрдөх журам, мөн шүүхэд хандах боломжоор хангах зэрэг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартын дагуу хүлээн авагч, илгээгч улсын аль алинд нь цагаачдын эрхийг хамгаалах эрх зүйн болон захиргааны шаардлагатай арга хэмжээ авахаар хамтран ажиллахыг Засгийн газруудад уриалж байна.

23. Бүс нутагт байх бүх улсуудад Дүрвэгсдийн тухай конвенцийг соёрхон батлахыг уриалж байна.

24. Мъянмар улсын зүгээс Рохинжачуудыг үй олноор нь хөөн гаргаж байгаа зэрэг бүс нутаг дахь хүний эрхийн нийтийг хамарсан зөрчил үргэлжилж буйд санаа зовниж, зөрчлийг таслан зогсоох, онц ноцтой зөрчил гаргагчдад хариуцлага оногдуулахыг шаардаж байна

Яз завших үзэгдлын эсрэг нөлөөлөх, тэмцэхэд хүний эрхийн байгууллагуудын туршлага, тулгарч буй бэрхшээл, ХЭҮБ-уудтай хамтран ажиллах зэрэг шилдэг туршлагууд

25. Хүний эрхийн хамгаалагчид бүхэлдээ хумигдан буй ардчиллын орон зайд дарамт шахалт, хязгаарлалт, хариу халдлагад улам бүр өртөх болсноор дэлхий нийтийн хандлага бүс нутаг бүрт хүний эрхийн хамгаалагчид, түүний дунд мөн ХЭҮБ-ын албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад халтай орчин бий болсныг илтгэж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж байна.

26. Хүний эрхийн хамгаалагчид, хараат бус хэвлэл мэдээллийн ажил нь мөргөлдөөн, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэргээр хүний эрх, эрх зүйн засаглалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалахад зайлшгүй шаардлагатай болохыг онцолж байна. Улс орнуудад хүний эрхийн хамгаалагч болон хэвлэл мэдээлэлгүйгээр ардчилал оршдоогүй болохыг харгалзан тэднийг бүгдийг нь үг дуугүй хамгаалах үүрэгтэй болохыг сануулж байна.

27. Хүний эрхийн хамгаалагчид, хараат бус хэвлэл мэдээллийг аюулгүй, таатай орчинд ажиллах боломжийг бий болгох, НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудал эрхэлсэн Тусгай Илтгэгчийн өгсөн зөвлөмжийн дагуу тэднийг хамгаалах үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалж байна.

28. Хүний эрхийн хамгаалагчдын талаарх НҮБ-ын Тунхаглалыг давтан нотолж, өөр өөрийн улсад хэрэгжилтийг нь хөхиүлэн дэмжихээр тогтов.

Ирээдүйн хамтын ажиллагаанд чиглэсэн зорилтууд

29. Дараах зорилгоор Өмнөд Азийн ХЭҮБ-уудын дунд идэвхтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж байна. Үүнд:

1. Тулгарч буй бэрхшээл, олсон ололт амжилт, шилдэг туршлагаа зэргийнхээ талаар мэдээлэл солилцох, мөн техникийн туслалцаа үзүүлэх, чадавх бий болгох замаар харилцан дэмжлэг үзүүлэх;

2. ХЭҮБ бүрт мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа зохицуулах чиг үүрэг бүхий механизм байгуулах буюу хрилцах этгээдийг томилох;

3. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны нутаг дэвсгэрт хүний эрхийн бүс нутгийн механизм байгуулах боломжийг эрэлхийлэх судалгаа явуулах;

4. Дүрвэгчид, эдийн засгийн цагаачид, хүний наймааны хохирогчийн хамгаалал зэрэг хил дамнасан асуудлууд, мөн хилийн чанад дахь Өнмөд Азийн ажилчдын эсрэг хүчирхийлэл, зөрчлийг шийдвэрлэх хамтын ажиллагааг хамруулан бүс нутаг дахь ХЭҮБ-уудын санааг зовоосон гол асуудлаар харилцан уялдаа, зохицуулалттай байдлаар Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны засгийн газруудыг лоббидох;

5. Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүний эрхийн зөрчилд анхаарал хандуулах;

6. Иргэний болон улс төрийн (ИУЭТОУП), эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг (ЭЗНСЭТОУП) хамгаалах хүчин чармайлтыг дэмжих;

7. Олон улсын санхүүгийн байгууллагуудын зэрэг бүс нутгийн эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт бүхэн хүний эрхэд ээлтэй, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн Удирдлага Зарчимд (Раггигийн Зарчим) нийцсэн байхад анхаарах;

8. ХЭҮБ-уудын дунд чадавхи бий болгох, туршлага солилцох, мөн мэдлэгийн менежмент зэргийг дэмжих гэсэн ХЭҮБДХ болон АНДЧ, мөн энэ чиглэлд нөөцийг зарцуулах гэсэн бүс нутаг дахь бүх засгийн газрын цаашдын хүчин чармайлтыг хүлээн авч, хөхиүлэн дэмжих.

 

Эх сурвалж: ХЭҮК

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй