2018 оны 05 -р сарын 27 -ны өдөр. Одоо Улаабаатарт 20:34 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой боллоо

 

ШИНЭ БҮТЭЭЛИЙН МЭДҮҮЛГЭЭ ЦАХИМААР  МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахим системд шилжүүлэх замаар ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж цахим засгийг бодитой хэрэгжүүлнэ гэж зорилго тавьсан билээ.

Энэхүү зорилгын хүрээнд 2016 оны 9 дүгээр сараас Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ, ОӨУБЕГ хамтран Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Мөн IPOM publish хайлтын систем нэвтэрснээр Монгол Улсын иргэд Шинэ бүтээл, Бүтээгдэхүүний загвар, Барааны тэмдэг гэсэн аж үйлдвэрийн өмчийн салбаруудын  оюуны өмчийн нийт 73.000 орчим мэдээлэлтэй танилцах боломж бүрдэж байгаа юм.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд дэлхийн оюуны өмчийн мэдээллийг цахимаар авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, илүү өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй