2018 оны 08 -р сарын 14 -ны өдөр. Одоо Улаабаатарт 22:21 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Хиймэл оюун ухаан 60 мянган хүний дундаас оргодол этгээдийг олжээ

Хятадын эрх баригчид хиймэл оюун ухаанд суурилсан царай таних системийн тусламжтай концерт үзэж байсан 60 мянган хүний дундаас оргодол этгээдийг олж, баривчилжээ.

31 настай, эдийн засгийн гэмт хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Жеки Ченгийн концерт үзэж байхад нь олсон аж. Эрх баригчид царай таних системийг тагнуул, хяналтын зорилгоор ашиглах сонирхол их байгаа төдийгүй Хятадын гудамж талбай бүрт байгаа камеруудыг энэ зорилгоор ашиглаж эхэлжээ.

Ажиллах зарчим нь тун энгийн бөгөөд бүх төрлийн хяналтын камерын дүрсийг компьютер дүгнэлт хийж, дүрсэнд харагдаж буй хүн нэг бүрийг хэн болохыг нь таних аж.

Нэг талаас гэмт хэрэгтнүүдийг баривчлахад ашиглаж байгаа нь сайн юм. Гэхдээ хүн нэг бүрийн хөдөлгөөн болгоныг цаг тутамд ажиглаж байна гэсэн үг.

Жишээлбэл хиймэл оюун ухаанд суурилсан царай таних системийн тусламжтай Хятад улсад гарцгүй газраар зам гарсан, эсвэл улаан гэрлээр гүйсэн нөхдүүдийг олж таниад, шууд гар утас руу торгуулийн хуудас илгээдэг болжээ.

Хэрвээ тухайн хүн торгуулиа төлөхгүй бол нийгмийн онооноос нь хасаж улмаар нийтийн тээвэр, онгоц, галт тэргэнд суухыг нь хориглохоос эхлээд машин түрээслэх, өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийг нь хүртэл хасах арга хэмжээ авах юм.

 

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй