2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:35 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа юм.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна.

 

Эх сурвалж: police.gov.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй