2018 оны 04 -р сарын 25 -ны өдөр. Одоо Улаабаатарт 16:31 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН АШИГЛАЛТАД ОРЛОО

Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-ийн нээлт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн системийг боловсронгуй болгосноор дуудлага мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болохоос гадна хүчирхийлэл үйлдэгчид ял завших боломж олгохгүй байх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: police.gov.mn

 

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй