2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:35 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Эмэгтэй ажилчдыг хэзээ гэрлэх, хэзээ хүүхэд гаргаж болохыг цэцэрлэгийн удирдлагууд тогтоож өгдөг аж

Японы нэгэн эмэгтэйг жирэмсэн болсных нь төлөө “ажлын дүрэм ёсыг амиа бодон зөрчлөө” хэмээн дарга нь зэмлэсэн тухай тус улсын хэвлэл мэдээллээр гарах болжээ. Эмэгтэй ажилтныг “ээлж” нь болоогүй байхад жирэмсэн болсон гэнэ.

Тэрээр Японы хойд хэсэгт оршдог Аичи засаг захиргааны нэгжид байрлах нэгэн хувийн цэцэрлэгт ажилладаг аж. Жирэмсэн болсноо мэдэх үед даргынхаа гаргасан “ээлж”-ийн хуваарийг зөрчсөн болохоо мэджээ. Тус цэцэрлэгт ажилладаг эмэгтэй ажилчдыг хэзээ гэрлэх, хэзээ хүүхэд гаргаж болохыг цэцэрлэгийн удирдлагууд тогтоож өгдөг аж. 

Эмэгтэйд тохиолдсон явдал харамсалтай нь ганц нэгээр тогтоогүй юм. Японы зарим компаниудад эмэгтэй ажилчид хэзээ нөхөр хүүхэдтэй болох нь албан тушаалын зэргийн дарааллаар тогтоож өгдөг байна. 

Цэцэрлэгийн ажилтан эмэгтэйн нөхөр Японы томоохон хэвлэл болох Майничи Шинбүн сонинд болсон явдлын талаар захидал илгээжээ. 

Тэрээр уг захидалдаа эхнэр нь жирэмсэн болсноо мэдээд “урвагар царайлж, санаа нь зовнисон” байсан талаар бичжээ. Түүнчлэн, “Эхнэрийн маань ажилладаг цэцэрлэгийн дарга эмэгтэй ажилчдынхаа хэзээ гэрлэж, хүүхэдтэй болж болохыг заасан “ээлж дараалал” гаргасан байна. Мөн тухайн ажилтан өөрөөсөө дээд албан тушаалтай эмэгтэйгээс түрүүлж бие давхар болж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай.” хэмээн бичжээ.

Тэд цэцэрлэгийн даргатай уулзаж, албан ёсоор уучлалт гуйсан ч нөхрийнх нь хэлж байгаагаар эхнэрийг нь цэцэрлэгийн дүрэм журмыг “амиа бодон” зөрчсөн хэмээн байнга зэмлэх болсон аж.

“Цэцэрлэгийн багш, мэргэжилтнүүд бусдын хүүхдийг асран хамгаалахын тулд өөрсдийн үр хүүхдээ умартдаг. Энэ улсын ирээдүйг цогцлоох хүүхдүүдийг асарч хүмүүжүүлдэг маш хүндтэй мэргэжил юм. Би эхнэрийнхээ мэргэжилдээ үнэнч занг хүндэтгэж, дэмжсээр ирсэн. Хүүхдүүдийг маань харж хандаж, хүмүүжүүлж байгаа мэргэжилтнүүдийн ажлын нөхцөл байдал улсыг маань хойш татаж байна.” хэмээн бичжээ.

Болсон явдалд япончууд эгдүүцэж байгаагаа илэрхийлсээр байна. Япон улсын төрөлтийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд буурч, хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүд дутмаг байгаа юм. 

Зарим нэг нь тус цэцэрлэгийг хүний эрхийг зөрчиж байна хэмээсэн бол зарим нь хүүхдийн мэргэжилтэн дутмаг байгаа энэ үед ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж онцолжээ.

Эмэгтэй ажилчдадаа хэзээ хүүхэдтэй болох хэзээ болохгүй байхыг нь заах нь Японы бага насны хүүхдүүдийн боловсролын салбарт ямар нэг байдлаар хориотой зүйл биш аж. 

Ажлын байран дээрх хүйсийн эрх тэгш бус байдлаас болж японы эмэгтэйчүүд хэцүү нөхцөл байдалд ажилладаг нь өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хүйсийн эрх тэгш байдлын судалгаанаас харагдаж байна. Япон улс 144 орноос хүйсийн эрх тэгш байдлаараа 114-т бичигдэж байна.

“Матахара” буюу эхчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл Япон улсын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Судалгаагаар ажил эрхэлдэг япон эмэгтэйчүүдийн тал хувь нь жирэмсэн болсныхоо дараа ямар нэг байдлаар гадуурхагдаж байсан нь тогтоогдсон ба тэдгээрийн 5 хүн тутмын нэг нь ажлаасаа халагдаж байжээ.

Эмэгтэй ажилчдадаа хэзээ хүүхэдтэй болох хэзээ болохгүй байхыг нь заах нь Японы бага насны хүүхдүүдийн боловсролын салбарт ямар нэг байдлаар хориотой зүйл биш аж. 

Гоо сайхны компанид ажилладаг 26 настай бас нэгэн эмэгтэйг дарга нь 35 нас хүртлээ хүүхэдтэй болж болохгүй хэмээн мэдэгдсэн талаараа ярьжээ. Түүнтэй хамт ажилладаг нийт 22 эмэгтэйд хэн нь хэзээ жирэмсэн болж болох тухай хуваарь бүхий захидал ирсэн ба “Амиа бодсон зан үйл гаргасан тохиолдолд шийтгэх” болохыг онцолсон байжээ.

Нөхөн үржихүйн асуудалтай тулгараад буй нэгэн эмэгтэй, “ Би жирэмсэн болж чадахгүй байна. Би хүүхэдтэй болох хүслээ хойш тавьсаар байгаад бүр жирэмсэлж чадахааргүй болчихвол тэд үүний хариуцлагыг хэрхэн хүлээх вэ?” хэмээн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ажил хөдөлмөрийг хүйсийн ялгавартайгаар эрхлэх дайны дараах ухагдахуун одоог хүртэл Японы олон компанид байсаар л байгаа тухай Кэмбриджийн их сургуулийн Орчин үеийн Япон судлалын мэргэжилтэн доктор Брижит Стегер ярьсан байна.

 

Нийтэлсэн: news.gogo.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй