2018 оны 07 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:31 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЗАРИМ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 5 дугаар тушаалаар 13 шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хуваарь, удирдамж батлагдсан.

        Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 2 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газруудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, үр дүнг шүүгч ажилтнуудад танилцууллаа. Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, хүний нөөц болон төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хурал

Захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байр

 

  

Эх сурвалж: ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй