2018 оны 07 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:31 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ХУУЛЬЧ, ШҮҮГЧ, ХУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОГЧДОД ЗОРИУЛСАН "ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжүүлэх, гомдол гаргах механизмыг сайжруулах, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлж, үндэсний чадавхы бэхжүүлэх ажлын хүрээнд Итали Улсын Турин хотод 2018 оны 05 дугаар сарын 14-25-ны хооронд хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан "Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

    Түүнчлэн шинээр гарч буй хөдөлмөрийн харилцааны уламжлалт бус төрөлд ажилтны эрх ашгийг хамгаалан ажиллах чиглэлээр төрийн бус байгууллага, нийгмийн ажилтан болон бусад холбогдох талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Хөдөлмөрийн харилцаанд гарч буй шинэ хэлбэрүүд, зохистой ажил” сэдэвт сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 14-18-ны хооронд зохион байгуулна. Тус сургалт нь хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод мөн адилхан нээлттэй.

  • Сургалтад бүртгүүлэх хугацаа: 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор
  • “Хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сургалтын хөтөлбөр болон бусад мэдээлэл ТАТАХ
  • “Хөдөлмөрийн харилцаанд гарч буй шинэ хэлбэрүүд, зохистой ажил” сургалтын хөтөлбөр болон бусад мэдээлэл ТАТАХ

 

Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй