2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 04:48 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Нидерландын парламент Армений геноцидыг хүлээн зөвшөөрлөө

Ереваны музейд байдаг геноцид үйлдэхэд ашигласан зэвсгүүдийн үзмэр

Нидерландын парламентын доод танхим өчигдөр 1915 онд Оттоманы эзэнт гүрэнд Армени үндэстний эсрэг геноцид үйлдэгдсэнийг хүлээн зөвшөөрлөө.

Парламентын гишүүдийн үнэмлэхүй олонх буюу 142:3 харьцаагаар уг түүхэн эмгэнэлт явдлыг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг дэмжжээ.

Үүнээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сард Армений нийслэл Ереванд болдог аллагыг дурсан санах арга хэмжээнд таван жил дараалан төлөөлөгч илгээхийг засгийн газартаа уриалсан байна.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Оттоманы эзэнт улс өөрийн нутагт амьдардаг 1.5 сая армени хүнийг нүүлгэн шилжүүлж, бөөнөөр хядсан үйл явдал өнөөдрийн Турк-Армени улсуудын дунд эмзэг асуудал болдог.

Арменичууд энэ явдлыг орчин үеийн түүхэнд Холокостоос өмнө явагдсан хамгийн анхны геноцид гэж үздэг юм. Харин Туркүүд амиа алдсан Армени иргэдийн тоо тийм өндөр байгаагүй, загалмайн шашинтнуудыг цэвэрлэх системтэй бодлогын улмаас бус, бослого тэмцлийн улмаас алагдсан гэж тайлбарладаг.

Одоогоор Франц, Герман тэргүүтэй дэлхийн 23 улс энэхүү үйл явдлыг “геноцид” байсан гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Нидерландын парламентын шийдвэрийн дараа Армений гадаад хэргийн яам талархсан мэдэгдэл гаргажээ. Харин Туркийн гадаад хэргийн яам шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, шийдвэрийг хууль эрх зүйн чадамжгүй гэж дүгнэсэн байна. Тэд бас Нидерландын засгийн газар геноцидыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсныг мэдэгдэлдээ дурджээ.

Санал хураалтын өмнө Нидерландын гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сигрид Кааг засгийн газар геноцидын талаарх парламентийн шийдвэрийг шууд дагахгүй гэж мэдэгдэж байв.

Тэр Армений геноцидын асуудлыг үргэлжлүүлэн нухацтай судлах ёстой, дөрөвдүгээр сарын 24-нд Ереванд болох дурсгалын арга хэмжээнд төлөөлөгчөө илгээх боловч энэ нь геноцидыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг биш гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл засгийн газар нь Турк улстай харилцаагаа улам муутгахаас болгоомжилж байгаагаа нуугаагүй юм. 2017 онд Нидерландын турк гаралтай иргэдийн дунд улс төрийн сурталчилгаа явуулах гэсэн Анкарагийн хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас Нидерланд-Туркийн хоорондын харилцаа муудаад байгаа билээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй