2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:50 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  

Булган аймгийн прокурорын газраас санаачлан Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор нараас өгсөн үүрэг, чиглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулах, тус газрын хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнууд, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй хоригдлыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ял эдлүүлэх, Цагдан хорих байранд хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байхад анхаарах, хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг ярилцаж, хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллах зорилгоор хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд хийжээ.    

Уулзалт, зөвлөгөөнөөр тус хяналтын чиглэлээр 2018 онд дэвшүүлсэн "нийтэд тустай ажил хийлгэх ял болон албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг нэг мөр хангуулах” зорилтууд, Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр өгөгдсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавих асуудал, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулийн хүрээнд, бодитой хэрэгжүүлэх, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар даалгасан этгээдэд тавих хяналтыг сайжруулах, торгох ялын биелэлтийг аль болох нэмэгдүүлэх, хугацаа болсон торгох ялыг заавал биелүүлэх зэрэг асуудлын хүрээнд харилцсан санал солилцсон байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд бөгөөд Цагдан хорих байрны дарга, хошууч О.Дашпүрэв: Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлж буй байдал, Аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр батлагдсан заавар, журмын орон нутаг дахь хэрэгжилт, анхаарах зарим асуудал, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Р.Удвал: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдээр мэдээлэл хийж, Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Лхагвасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Д.Төгсбаяр нар анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөгөө өгч, хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс шийдвэр гаргаж, биелэлтийг дараагийн ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнөөр тооцохоор болжээ.

 

Эх сурвалж: УЕП

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй