2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:55 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж

УИХ-ын дарга М.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хоёрдугаар сарын 7-ны өдөр гомдол гаргажээ. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх гол шалтаг болсон “М.Энхболд хятад гаралтай” гэх мэдээлэл тараасан Ш.Түвдэнбалжираар “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийлгэхийг хүсчээ.

Тодруулбал, уг нэхэмжлэлийг хариуцагч “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай Ш.Түвдэнбалжир нь 2017 оны Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулан зургадугаар сарын 1-ний өдөр… “Шувуун хөлт эмээгийн хүү, төрсөн эхээ нуугаад яах вэ…” гэсэн гарчигтай мэдээллийг цахим орчинд олон нийтэд тараасан нь УИХ-ын дарга М.Энхболдыг ийнхүү шүүхэд хандахад хүргэжээ.

Олон нийт өнөөг хүртэл энэхүү мэдээллийг гол үндсээ болгож М.Энхболдыг цахим орчинд “хятад, хужаа” гэж бичиж нэр төрд нь халдсаар байгаа учир тэрбээр арга буюу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хүргэсэн бололтой. Бид энэ асуудлаар “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжиртай ярилцлаа.

-Та УИХ-ын дарга М.Энхболдыг хятад гаралтай гэж ярьж, хэвлэлд ярилцлага өгсөн. Танд яг ямар баримтууд байгаад ингэж итгэлтэй хэвлэлээр ярьсан юм бэ?

-Өнгөрсөн тавдугаар сард М.Энхболд гэж хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших үеэс нь эхлээд удам судраа нийтэд ил тавиач, Монгол Улсын ганцхан төрийн тэргүүн ядахдаа цэвэр монгол угсааны хүн байх шаардлагатай гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Ингээд сошиалаар дамжуулж М.Энхболдод олон удаа шаардлага хүргүүлсэн. Гэтэл энэ хүн удам судраа дэлгэж тавиагүй. Энэ хүнийг яагаад хятад удам угсаатай гэж яриад байна вэ гэхээр Миеэгомбо гуайн эхнэр буюу М.Энхболдын ээж Далайн Цэдэв гэж хүн Улсын бүртгэлийн албан ёсны лавлагаанд хятад овогтой байдаг юм билээ. Сүүлд М.Энхболд “25-р суваг” телевизээр ярихдаа үүнийг үгүйсгэхгүй байна билээ. Түүнээс гадна “Миеэ багш” гэж ном хэвлэгдэж гарсан байдаг. Тэр номонд бичигдсэн зүйлс, ойр хавьд нь амьдарч байсан хүмүүсийн ам дамжсан яриа байдаг ч юм уу бүх зүйлээр М.Энхболд гэдэг хүнийг Хятадын эрлийз байх магадлалтай гэсэн асуудал яригддаг учраас би энэ асуудлыг сөхсөн. Өөрөөр хэлбэл М.Энхболд гэдэг хүн удам угсаагаа, ээжийнхээ таван үеийн түүхийг ард түмэндээ ил болгооч гэдэг асуудлыг хэвлэлд ярьж байсан.

-Тухайн үед М.Энхболд таны эсрэг гомдол гаргаж байсан уу?

-Энэ асуудлаас болоод тухайн үед миний яриаг шууд Эрүүгийн цагдаагийн газарт аваачиж өгсөн байдаг. Бас маш олон телевизээр миний ярьсны эсрэг бэлдсэн нэг контент цацуулж үгүйсгэж байсан. Үүний дараа үл таних дөрөв, таван хүнээр намайг бариулаад, бүтэн хорин хэд хоног хорионы байдалд байлгасан. Хааш нь ч холбоо бариулаагүй.

-Таныг хаана хорионд байлгасан юм бэ?

-Энд тэнд хөдөөгүүр машинаар авч давхиад л, хааш нь ч явуулахгүй байдалд оруулсан. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намайг суллаад явуулсан юм. Үүний дараа би за яршиг юм даа, адилхан эр улс юм гэж бодоод ингэж барьцаанд байлгасан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад ч хандаагүй орхисон байсан.

-М.Энхболд таныг барьцаалсан гэдгийг нь та яаж мэдсэн юм бэ?

-Би тэгж хардаж байгаа юм. Яагаад гэхээр намайг М.Энхболдыг хятад удамтай гэж ярьсны маргааш нь л намайг юу ч ярьж болохгүй гэж ингэж хорионд оруулсан. Энэ бол өөрөө эрүүгийн гэмт хэрэг.

-Тухайн үед та эрүүгийн гэмт хэргийн хохирогч болчихоод яагаад дуугүй дараад өнгөрөөсөн юм бэ?

-Яах вэ дээ. Хүн нэг удаа алдаа л биз гэж бодоод хаячихсан юм. Одоо М.Энхболд намайг шүүхэд өгч байгаа бол би эргүүлээд намайг барьцаалж, хорионд байлгасан асуудлаар нь гомдлоо гаргана.

-М.Энхболд дарга таны эсрэг гомдлыг хэзээ шүүхэд гаргасан юм бэ?

-Саяхан буюу хоёрдугаар сарын 5-нд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр АТГ-т хандаж буй талаараа бидний хэсэг нөхөд хэвлэлээр дамжуулж мэдээлэл хийсэн. Гэтэл үүний маргааш л М.Энхболд намайг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн байгаа юм. Тодруулбал, өөрийнхөө ээжийг цэвэр монгол цустай гээд намайг ээжийг нь хужаа гэж гүтгэсэн учраас хэвлэлээр дамжуулж уучлал гуйх ёстой гэсэн утгатай гомдол гаргасан байсан. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ сарын 27-нд албан ёсоор шүүхэд тайлбараа аваачиж өгнө.

-Танд М.Энхболдын ээжийн хятад гаралтайг нотолж, шүүхэд бариад очих нотолгоо бий юу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгдөг өрхийн лавлагаа байгаа шүү дээ. Тэр лавлагаанд хятад овогтой нь тодорхой байгаа. Мөн “Миеэ багш” гээд номонд маш тодорхой дурдсан байдаг. М.Энхболд “25-р суваг” телевизээр “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Миний ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй амьдарч байсан юм билээ. Өрх гэр бүлийн бүртгэл дээр тэр хамт амьдарч байсан хүнийх нь бүртгэл байсныг архиваас олж авсан юм шиг байгаа юм. Ингээд тэр хүнийг ээжийн минь аав мэтээр ярьсан.

-М.Энхболд дарга телевизээр ярихдаа “Ээжийг минь 19 настай байхад ээж нь хүнтэй нийлж амьдарсан бүртгэлийг л гаргаж ирж ярьсан байгаа юм” гэсэн шүү дээ?

-Юу гэсэн үг юм бэ. Хамт амьдарч байсан хүнийг нь улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлдэг болчихсон юм уу. Хоёрдугаарт, Ханд гэж хүн М.Энхболдын ээж Цэдэн гуайн хойд эх байхгүй юу.

-“Миеэ багш” гэж ном номын дэлгүүрүүдээр зарагддаггүй юм гэсэн. Энэ номыг зориудаар татаж авсан гэсэн яриа байдаг юм билээ?

-Мэдээж но-той болоод л татаж авч байгаа шүү дээ. Энэ хүн надаар уучлал гуйлгах гээд байна. Энэ хүн тэгвэл ээжийнхээ таван үеийн түүхийг дэлгээд, эмээ нь тэнд, эмээгийн эмээ нь тэнд амьдарч байсан гээд бүхий л мэдээллээ ил гаргаад ирвэл би уучлал гуйхад асуудал алга. Би шүүхэд энэ асуудлаа тавина. Үнэхээр ээж нь цэвэр монгол цусны хүн гэдгээ шүүхэд нотолчихвол яах ч аргагүй. Бүр болохгүй бол М.Энхболд цусны шинжилгээгээ өгөг л дээ. Ээж нь болох Цэдэв эмч одоо амьд байгаа шүү дээ. Эмнэлгийнхэн энэ хүний түүх судрыг мэднэ дээ. Ах дүү нар нь ч энэ хүнийхээ түүхийг мэдэж ярьдаг болохоор би ярьсан нь өнөөдөр шүүхэд дуудагдахад хүргээд байна. Надад гүтгэсэн зүйл огт байхгүй.

-Хэрвээ шүүхээс таныг М.Энхболдыг гүтгэсэн гэж шийдвэр гаргавал яах вэ. Та уучлал гуйх уу?

-Ард түмэн мэднэ дээ. Шүүх ямар шийдвэр гаргахыг ард түмэн харж байгаа. Уучлал гуйхгүй. Шүүх нь ялаа онооно уу, яадаг санж уу надад хамаагүй. Хамгийн гол нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг байх ёстой. Шүүхэд хэрвээ худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг хуулийн заалттай. Хэрвээ М.Энхболд шүүх дээр албан ёсоор монгол цустайгаа нотлоод харуулбал өөр асуудал. Би энэ хүний удам судрын талаар Төв аймгийн Баян, Сэлэнгэ аймгийн Мандал сумдаар сэтгүүлчидтэй явж мэдээ бэлтгэх гэж байгаа. Энэ хүний өвөг дээдэс хэдэн онд энд юу хийж амьдарч байсан юм бэ гэдгийг, ах дүү нар нь хэн байна гэдгийг судалж гаргана гэж бодож байна.

Б.БУРМАА

 

нийтэлсэн: medee.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй