2019 оны 09 -р сарын 22 -ны өдөр. Одоо Улаабаатарт 21:07 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Цагдаагийн Ерөнхий Газартай санамж бичиг байгуулав

017.04.13 Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Цагдаагийн Ерөнхий Газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх арга хэмжээ боллоо. Санамж бичиг байгуулснаар Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, ЦЕГ хоорондох ажлын уялдаа холбоог хангах, харилцан дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлсэн үгэндээ: “Манай өмгөөлөгчдийн ажлын 60-70% хувь нь эрүүгийн гэмт хэрэг дээр ажиллаж байдаг учраас та бүхэнтэй байнга харилцаж байдаг. Цагдаагийн албан хаагчид болон өмгөөлөгчид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тус бүрийн ажил үүрэгт нь дэмжиж тусалж байх тал дээр санамж бичигт гарын үсэг зурснаар ахиц гарах байх гэж ойлгож байгаа. Цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаан дээр өмгөөлөгчидтэй хамтран ажиллах өргөн боломж бий. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хэргээр дагнасан өмгөөлөгчид цөөнгүй байдаг. Мөн 21 аймагт манай салбар зөвлөлүүд байдаг учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг бодит ажил болгоход тус дөхөм болно. Энэхүү санамж бичгийг бодит ажил болгох зорилго тавьж, манай хоёр байгууллага ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

          Түүнчлэн санамж бичгийн хүрээнд хүний эрхийг хамгаалах талаар хамтран сургалт зохион байгуулах чиглэлийг тусгасан бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх хэлэхдээ: “Өмгөөлөгчийн ажил, өмгөөлөгч гэж ярихаар дандаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүчний байгууллагуудаас хамгийн түрүүнд ЦЕГазар Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран ажиллаж байна. Үзэглэж буй санамж бичгийн хүрээнд хүний эрхийг хангах тал дээр бидний хамтын ажиллагаа явагдах байх. Цаашид ажил хэрэг болгохын төлөө өмгөөлөгч хүний хувьд идэвхтэй оролцоно гэдгээ хэлье” гэлээ. Санамж бичигт тусгасан нэг чухал асуудал болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг хамгаалах, бие биедээ хүндэтгэлтэй хандах асуудал юм. Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр: “Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байгаа нь манай байгууллагын хувьд тун их сэтгэл хангалуун байна. Та бүхэн бидний ажлыг ойлгож ажилладаг мөн хоёр талын санал бодлыг сонсох хэрэгтэй гэдэг зарчмыг бид баримталсан.

         Санамж бичиг байгуулсан талаар бид салбар нэгжүүддээ чиглэл өгнө. Ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа мөрдөн байцаагч, өмгөөлөгч хоорондын харилцааны асуудал ихээр яригддаг. Энэ асуудал дээр өмгөөлөгчид их эмзэглэж явдаг. Сүүлийн үед ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр орон тоо нэмэгдэж, хяналтын тогтолцоонд маань аливаа зүйлс гарч байгаа. Бид түүнийг ойлгож байгаа. Цаашид энэ асуудлыг засна. Хамгийн гол нь эрүүгийн хэрэг хянан шалгах үйл ажиллагааны явц бодит үнэнээр байх хэрэгтэй гэдэг зарчим дээр хамтарч ажиллах хоёр талын эрмэлзлэл байгаа гэж ойлгож байна” гэлээ. Дашрамд дурдахад уг санамж бичигт “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх асуудлыг тусгасан нь бас нэг онцлог юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Өмгөөлөгч сэтгүүл

 

2017-04-17

ЗУРГИЙН ЦОМОГ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй