2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 01:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Либери болон Боснийн дуудлага ирж байгаа бол залилан

Монгол Улсын үүрэн телефоны хэрэглэгчдэд сүүлийн өдрүүдэд олон улсын код бүхий дугааруудаас дуудлага ирж байгаа тухай олон хүн хэлж байна.

 +231 3304 43301 болон +38763302660 дугаартай Либери, Босни Герцеговин зэрэг газрын нэр бүхий дуулдлага ирсэн тухай хүмүүс олон нийтийн сүлжээндээ бичжээ. Зарим нь “дуудлага хүлээж авбал асар их хэмжээний мөнгө авдаг, хэрвээ ямар нэгэн зүйл асуухад тийм гэж хариулсан тохиолдол дуу хоолойг нь ашиглан данснаас гүйлгээ хийдэг” гэх мэтчилэн бусдадаа мэдээлэл хүргэсэн байна.

Олон улсын хэмжээнд эдгээр дуудлагыг олон улсын хэмжээнд one ring scam буюу залилан гэж үздэг байна.

Хамгийн сүүлд гэхэд 2017 оны аравдугаар сард америкийн хэрэглэгчид Либери гэсэн дээрх дуудлагыг олноор хүлээн авснаас хохирч байсан тул  Харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргаж байжээ. Тухайн сард гэхэд Харилцаа холбооны зохицуулах зөвлөл нь 15 гомдол хүлээж авсан аж.

Либери болон Боснийн дуудлага ирж байгаа бол залилан

Энэхүү дуудлагууд утсаар ярих нь товчхон бөгөөд хариулт өгөхөд хангалттай цаг хугацаа өгддөггүй бөгөөд энэ нь үүрэн телефоны хэрэглэгчдийг эргэж залгахад хүргэдэг байна.  Хэрвээ хүмүүс буцааж залгасан тохиолдолд нэг минутад найман доллар хүртэл “унаж” байсныг Journal сонинд бичсэн байна. Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн тус сонинд ярилцлага өгөхдөө, Залилангийн дуудлагын дугаарыг тодорхойлох аргагүй бөгөөд бөгөөд тэдгээр нь бидний өдөр тутам тохиолддог ердийн, танил болсон, газар зүйн байршлын дугаартай төстэй гэжээ.

Түүнчлэн Харилцаа холбооны зөвлөлийн мэргэжилтнүүд олон улсын үл мэдэгдэх тоо бүхий дугаараас дуудлага ирвэл авахгүй байхыг зөвлөдөг байна. Мөн танихгүй ижил дугаараас олон тооны дуулага авахгүй байх, хоосон дуут мессеж байвал хариу өгөхгүй байх, өөрийн нэр болон картын дугаар зэргийг асуувал хариулахгүй байх гэх зэргийг зөвлөдөг байна.

Олон улсын эдгээр дуудлагатай холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаа эсэхийг бид ЦЕГ-ын Хэвлэл  мэдээллийн төвийн дарга, ахмад Ц.Баатархүүгээс тодруулахад, Одоогоор ямар нэгэн гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэмж тодруулан сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх болно” гэлээ.

 

Мэдээллийг: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй