2018 оны 01 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 13:37 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Монгол Улсын шинэ Үндсэн хууль-Монголын ард түмний хамтын оюун санааны бүтээл

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр маргааш тохионо. 

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 40 минутад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно. Мөн 12 цагаас зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах юм.

Төр, засгийн тэргүүн нар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд мөн өдрийн 12 цаг 30 минутад жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.   

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэрхэн хэлэлцүүлж баталсан талаарх зарим түүхэн баримт материалыг Та бүхэнд толилуулж байна.

Эх сурвалж: parliament.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй