2018 оны 06 -р сарын 19 -ны өдөр. Одоо Улаабаатарт 10:11 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Татварын нэмэгдлийг эсэргүүцэн 6 удаагийн шаардлага хүргүүлж, жагсаал зохиожээ

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж , зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсноос дөрөв нь өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн бол гурван төрлийн татвар нь он гарсаар хэрэгжиж эхлээд байна. Татварын өөрчлөлтийн хүрээнд Тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэн нийслэл болон орон нутгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд жагслаа.

Шийдвэрийг эсэргүүцсэн уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар ажилчид 2017 оны хоёрдугаар сараас эхлэн зургаан удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулжээ. Гэвч шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөөгүй учир ийнхүү эсэргүүцлийн цуглаан хийж байна.

Аймаг бүрт эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд Засгийн газраас нааштай хариу ирүүлээгүй тохиолдолд ажил хаях хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Нэмж сануулахад дээрх өөрчлөлтийн дүнд цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн  шатлал бүхий татвар ноогдуулах, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлж, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Он гарсаар 1461 иргэн Хувь хүний орлогын албан татварыг нэмснийг эсэргүүцэж Өргөдлийн байнгын хороон өргөдөл ирүүлжээ. Хууль батлахын өмнө судалж үзэхэд нийт хүн амын 8 хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлж буйг тогтоожээ. Иймд энэхүү татварын нэмэгдлийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хорооноос Засгийн газарт хандсан байна. 

 

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй