2018 оны 01 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 13:36 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

25-аас дээш насны эмэгтэйчүүд Саудын Арабт эрэгтэй хүнгүйгээр зорчих боломжтой боллоо

Шашны хэт хатуу дэг жаягтай Саудын Арабын хаант улс бага багаар шинэчлэгдсээр байна. Өчигдөр тус улсын засгийн газар 25 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүдэд ганцаар зорчих виз өгдөг болж байгаагаа зарлажээ.

Өмнө нь ямар ч насны гадаад орны бүсгүйчүүд Саудын Арабт жуулчлахын тулд заавал харгалзах эрэгтэй хүнтэй хамт явах хуультай байсан юм.

“Энэхүү жуулчны виз нь нэг удаа нэвтрэх, дээд тал нь 30 хоног саатах эрхтэй байх юм” хэмээн тус улсын Аялал жуулчлал, Үндэсний Өв соёлын яамны төлөөлөгч Омар Аль Мубарак орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Өнгөрсөн онд угсаа залгамжлагчаар тодорсон ханхүү Мухаммед Бин Салман улс орондоо шинэчлэл хийж байгаагийн нэг жишээ энэ болж байна.

Газрын тосноос хараат Саудын Арабт эдийн засгийн олон салбарыг хөгжүүлэхийг зорьж байгаагийн нэг нь аялал жуулчлал юм. Ханхүү Улаан тэнгисийн 50 арлыг тансаг амралтын газар болгон хувиргах төлөвлөгөөгөө өнгөрсөн наймдугаар сард зарлаж байв.

Мөн эмэгтэйчүүдэд жолоо барих, спортын уралдаан тэмцээн үзэх зэрэг эрхүүдийг өгөөд байгаа ба 35 жилийн дараа анх удаа кинотеатрын үйл ажиллагааг зөвшөөрөх болсон юм.

 

Эх сурвалж: Russia Today, ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй