2018 оны 09 -р сарын 26 -ны өдөр. Одоо Улаабаатарт 10:14 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага”

“Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар хүндэтгэлийн лекц уншлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц уншуулдаг уламжлалтай.

Хүндэтгэлийн лекц нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн анхны захирал Академич Ж.Амарсанаагийн санаачилгаар тухайн үеийн Хууль зүйн үндэсний төвийн захирлын 2006 оны 90 дүгээр тушаалаар “Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүндэтгэлийн лекц унших, хөрөг зураг байрлуулах тухай” журмыг баталснаар анхлан зохион байгуулсан юм. Лекцийн зорилго нь олон улсын болон Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц уншуулах бөгөөд, лекцийн дараа хөрөг зургийг Хуульчдын танхимд байрлуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ билээ.

            

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2003 оноос эхлэн олон улсын болон Монгол Улсын хууль зүйн шинжпэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн, багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц сонсох, хөрөг зургийг байрлуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. 
Анхны лекцийг тус хүрээлэнгийн анхны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид уншсан бол удаах лекцийг С.Нарангэрэл, С.Жанцан, О.Амархүү, И.Дашням, Ж.Авхиа, С.Жалан-Аажав, Г.Совд, Д.Лүндээжанцан, Л.Баасан, Т.Сэнгэдорж, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Энхбаатар нар уншжээ. 

Энэ удаад ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Ж.БОЛДБААТАР “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр хүндэтгэлийн лекцээ уншлаа.

 

Хүндэтгэлийн лекцэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Хууль сахиулахын их сургуулийг төлөөлж Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Орхон их сургуулийг төлөөлж захирал, профессор Я.Дашдорж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийг төлөөлж захирал н.Өлзийсайхан, Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг төлөөлж хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, Шавь нарыг төлөөлж цагдаагийн хурандаа Ч.Батбаяр, Монголын Хуульч эрдэмтдийн холбоог төлөөлж гүйцэтгэх захирал, хууль зүйн доктор, профессор Л.Батжав болон түүний үе үеийн шавь, хамтран зүтгэгчид, нэг ангийн хамт олны зүгээс дурсамж хүүрнэн, түүх өгүүлж, талархал илэрхийлсэн юм.

Хүндэтгэлийн лекцийн үеэр доктор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, хөрөг зургийг Хуульчдын танхимд байршууллаа.

 

 

Эх сурвалж: Хууль зүйн үндэсний хүрээлэн

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй