2018 оны 01 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 13:35 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД ГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид,  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй уулзалт  хийж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад  гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар ярилцав. Уулзалтаар Эрүүгийн хуулийн  6.7-д заасан  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд  оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх,  хорих ялаас чөлөөлөх,  албадлагын арга хэмжээ хэрэглэх,  мөн хуулийн 7.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ажиллагаа, өсвөр насны хүүхдэд оногдуулж буй ял, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,  зөрчлийн шүүх хуралдаанд прокурор оролцох ажиллагаа, торгох ялын   хэрэгжилт зэрэг  асуудлаар хэлэлцэж зарим зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэн хуулийг нэг мөр, зөв ойлгон  хэрэгжүүлэхээр  болжээ. Түүнчлэн эрүүгийн хавтаст хэрэгт цугларч буй нотлох баримтуудыг үнэлэх, хавтаст хэргийн бүрдүүлэлтийн талаар хэлэлцэж гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэн аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад чиглэл өгөхөөр болсон байна.

 

Эх сурвалж: prokuror.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй