2018 оны 09 -р сарын 26 -ны өдөр. Одоо Улаабаатарт 09:52 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

“Тогтвортой хөгжил хөтөлбөр” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжил хөтөлбөр” гэж юу вэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган 2015 оны есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болов. Уг дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улсын Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улсын Гадаад хэргийн сайдын нар оролцож 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг хэлэлцэж батласан юм.

Шинэ мянган эхэлсэн 2000 оны есдүгээр сард НҮБ-ийн Ерөнхий Ассамблейд оролцсон 189 орны Засгийн газрууд Мянганы тунхаглалыг батласнаас хойш 1 жилийн даян дэлхийн хүн төрөлхтөний эрхэм зорилгыг Мянганы хөгжлийн зорилт болгон баталсан юм. Нийт 15 жил үргэлжилж өмнөө тавьсан зорилгын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болоход түүнийг зорилтуудыг нөхөх шинэ хөтөлбөр баталсан нь “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” юм. “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2012 онд Рио Де Жанейрод болсон НҮБ-ийн чуулганы үеэр анхлан санаачилсан түүхтэй. Улмаар 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нээлттэй ажлын хэсэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн тогтвортой хөгжлийн 169 асуудлыг хөндсөн 17 зорилт бүхий удирдамжийг танилцуулсан байдаг. Эдгээр зорилтууд нь дэлхийн ядуурал, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх, хотуудын тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой, далай тэнгисийг хамгаалах гэх мэт асуудлуудыг хөндсөн.

“Тогтвортой хөгжил хөтөлбөр” гэж юу вэ

Тогтвортой Хөгжлийн Олон Улсын Институтиэс “Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө цагийн хэрэгцээг хангахдаа ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм” хэмээн тодорхойлжээ. Тийм ч учраас Тогтвортой хөгжлийн зорилтууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан, урт хугацааны бодлогын баримт бичиг болон батлагдсан юм.

Хүн төрөлхтөн хамтдаа хөгжин цэцэглэж, эх дэлхийнхээ байгалийн нөөц, орчин, уур амьсгалыг ирээдүй хойч үеийнхээ төлөө хамгаалахад энх тайванч байдлаар хамтран ажиллаж, шударга, хүртээмжтэй нийгмийг бэхжүүлэн, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал нэгджээ. 

 

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй