2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 04:41 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть шатахууны үнийн талаар болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шатахууны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва " Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. 

Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй.

Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна

Шатахууны хомсдол үүсгэж байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ. Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна" гэв.

 

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй